x

Үндсэн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн гишүүдээс мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж, Үндсэн хуулийн төслийг дэмжин, санаачлагчаар УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр хуулийн дагуу Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Санал авах хугацаа 30 хоног бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирсний дараа хуулийн төсөлд боловсруулалт хийн, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэнэ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг 2017 оны тавдугаар сарын 25-нд байгуулагдаж, нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрйн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулгыг нэгтгэсэн долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2010 онд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль баталсан. УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг өргөн мэдүүлж, ажлын хэсэг байгуулж байжээ. Ажлын хэсэг 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга, 2017 оны найм, есдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, төсөлд тусгасныг ажлын хэсгийн ахлагч онцоллоо.

Тухайлбал, УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагын хүрээнд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх заалтуудыг гишүүдийн саналаар оруулжээ.

 Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцлийг бүрдүүлж, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулжээ.  Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгажээ. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, бүх шатны ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгох, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарлыг тогтоохоор тусгасан байна.

Сонгууль бүрийн дараа төрийн албанд хийгддэг халаа, сэлгээг хязгаарлах зорилгоор төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаан, сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас халахгүй байх, томилгоо хийх албан тушаал дэвшүүлэхдээ ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах гэнэ.

Нэмэлт, өөрчлөлтийн төслийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцүүлж,  гуравдугаар хэлэлцүүлгийн эхэнд нийт гишүүдийн 3/2-ийн дэмжлэгтэйгээр санал асуулгыг шийднэ гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заажээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top