x

АН: Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй!

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бБүлгийн хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, цар тахлын нөхцөл байдал, монгол улсад өнөөдөр болж буй асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн хууль эрх зүйд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зөв гэж үзэж байна. Түгжрэл, агаар орчин, эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан уг хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрт, 620 гаруй хүн цар тахлын улмаас нас бараад баына. Манай улсад Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэгүй болжээ. Харин бусад юмны үнэ тэнгэрт хадсан байна. Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч төрөн баталлаа. Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдсөөр байна. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. 

Хэдхэн сарын өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтайгаа эмнэлгээс гарсаны төлөө Засгийн газар бүрэн огцорч байсан. Монгол Улсын иргэн өөрийгөө шатаах хүртэл нөхцөл байдал үүсэж байсан. Ийм байж болох уу? Нөхөд өө! 

Хариуцлагагүй нөхцөл байдалтай иргэд эвлэрэхгүй, туйлдаа хүрдэг, үгээ хэлэхээр тэднийг буруутгадаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй. 

Иймээс Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурлаа. Үндсэн хуульд зааснаар нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг 30 хоногийн дараа тооцъё гэж байна. Бид эвлэрэхгүй. Гэмт хэрэг шахуу зүйлийн хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй. Монгол дайн байлдаантай үед ч ингэж олноороо нас барж байгаагүй. Ард түмний гарт Төрийн эрх байдаг" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой. Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ. Засгийн газар цар тахалд ялагдлаа. Олон их наяд төгрөгийг зарцуулсан.

Хүмүүсийн зовлонгоор олон дарга, сайд нарыг тавилаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Байдал хүнд болж, хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Нас барсан хүмүүст зул асаах гэж ирсэн залуучуудыг хүний эрхийг зөрчиж хөөж туулаа. Сая нэг залуу эмнэлгийн гадаа нас барахад тухайн хүний нууцад хамаарах олон зүйлийг ярьсан. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал байна. Эрх баригчдад мөнгө дутаагүй. 5.1 их наяд, 10 их наядыг үр дүнгүй зарцуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймээс АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардаж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.19.24)
    Та нар хийсэн юмгүй бж з.тайван байлгаарай огцорлоо гээд бүр дордоно тйм цаг үё бишээ.АНын хаан
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 6 цаг 47 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 8 цаг 20 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 8 цаг 30 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 8 цаг 49 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 8 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top