x

Хүн олноор цуглардаг гудамж, талбайг тусгай тоног төхөөрөмжөөр халдваргүйжүүлнэ

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Хурлаар коронавируст халдварын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэв.

Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй.

Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардалтай холбоотой асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан юм.

Мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж ажилласан талаар танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис холбогдох албан тушаалтнуудад хэлэлцсэн асуудалтай уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул тандалт хариу арга хэмжээ, хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, эмч нарын судалгааг гаргаж ГЭРЭГЭ системд нэвтрэх эрх олгон, сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор мэдээлэхийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад үүрэг болголоо.

Түүнчлэн хүн олноор цуглардаг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай тоног төхөөрөмжөөр есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг даалгав.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжид халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж байгаад хяналт шалгалт хийж, сайн мөрдөж байгааг сурталчлан таниулах, мөрдөхгүй байгаад хариуцлага тооцон ажиллах юм.

Нэмэлт гурав дахь тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэнтэй холбогдуулж дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 33 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 44 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 48 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 52 мин Орон сууцны үнэ өсжээ 57 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 1 цаг 23 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 1 цаг 30 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 1 цаг 37 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 1 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 1 цаг 48 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 1 цаг 51 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 1 цаг 56 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 1 цаг 59 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 3 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 2 цаг 44 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 3 цаг 7 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 18 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ
Top