x

Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөв.

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" , "СЭЛБЭ ХОРИН МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН ТЕНДЕРТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Шалгалтаар "Туулын хурдны зам"-ын тендер сонгон шалгаруулалт хууль зөрчиж явагдсан байж магадгүй нөхцөл байдал илэрсэн тул нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөн “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй байгаа бөгөөд тус тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл Ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилттэй холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах, баримт бичиг гаргуулах ажиллагаа явуулж байгаа.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг шалгаж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн.

Л.ХОСБАЯРЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 22.1- Д ЗААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Л.Хосбаяр бол Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ сарын 9-ний лхагва гаригт түүний ажил, гэрт АТГ-аас шалгалт явуулжээ.

Л.Хосбаярын гэм буруутай нь тогтоогдвол “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” заасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 30 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 37 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 43 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 50 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 1 цаг 0 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 1 цаг 20 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 1 цаг 31 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 1 цаг 35 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 1 цаг 39 мин Орон сууцны үнэ өсжээ 1 цаг 44 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 47 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 2 цаг 10 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 2 цаг 17 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 2 цаг 24 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 2 цаг 28 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 2 цаг 34 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 2 цаг 38 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 2 цаг 43 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 2 цаг 46 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 49 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн...
Top