x

Г.Дашдаваа: Хүүхдийг халдвараас сэргийлэхэд эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хариуцлага чухал нөлөөтэй

"Тухайн сургуульд хэд хэдэн тохиолдол бүртгэгдвэл сургуулийг бүхэлд нь цахим сургалтад шилжүүлнэ"

2021-2022 оны  хичээлийн жил цар тахлын үед үргэлжилж байна. Танхимын болоод цахим сургалт хосолж буй энэ үед сургууль, цэцэрлэгийн байгууллагууд хүүхдийг халдвараас хэрхэн сэргийлж байгаа болоод халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваагаас тодрууллаа.

-Сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/292, А/525 дугаар бүхий тушаал гарсан. Тус тушаалуудыг бүх ерөнхий боловсролын сургууль болоод сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дагаж мөрдөнө. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургалт явуулсан. Ойролцоогоор 1800 багш, ажилтан, 700 гаруй эмч сургалтад хамрагдсан байна. Сургуулийн эмч нарт хэрхэн сорьц авах вэ,  яаж хариу арга хэмжээ үзүүлэх зэрэг чиглэлээр сургалт явуулсан. Сургууль, цэцэрлэгт сэжигтэй тохиолдол илэрвэл багш, ажилчдын үүрэг, оролцоо ямар байх вэ, ямар удирдлага, зохион байгуулалт, арга зүйг хангаж ажиллах вэ гэх чиглэлээр багш ажилчдад мэдээлэл өгсөн.

-Сургууль, цэцэрлэгүүд дээр байрлаж буй тандалт, хариу арга хэмжээний баг ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаалд тухайн сургууль, цэцэрлэг гурван хүний бүрэлдэхүүнтэй тандалт, хариу арга хэмжээний багтай байна гэж заасан. Уг гурван хүний бүрэлдэхүүнд сургууль, цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан, мэдээлэл технологийн ажилтнууд орох боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариу арга хэмжээ авах мэдлэгтэй гурван хүний баг байгуулна гэсэн үг. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэн түрүүнд эмчид мэдэгдэх бөгөөд тухайн эмч хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах юм. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээний багт мэдэгдэнэ. Дүүргийн Тандалт, хариу арга хэмжээний баг шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд очно. Дүүргээс очсон Тандалт, хариу арга хэмжээний баг шинжилгээний хариуг тусгай пос машинаар “Гэрэгэ системс” рүү бүртгэж өгнө. Мөн тухайн эерэг гарсан хүний биеийн байдлыг үнэлэн, зөвлөгөө, зөвлөмж өгч, гэрт нь тусгаарлах арга хэмжээ авах болно. Ойрын хавьтал болсон сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ТЕГ болоод ЦЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд олж тогтоон, бүртгэх ажлыг хийхээр зохицуулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас боловсролын байгууллагуудын тандалтын багийн ахлагч нарт “Гэрэгэ системс” рүү нэвтрэх эрх өгнө. Ингэснээр тухайн баг батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох ангийн хүүхдүүдийг тус системд бүртгэх ажлыг хийнэ. Халдварын тохиолдол батлагдсанаас хойш зургаа дахь хоног дээр нь дүүргийн эрүүл мэндийн төвөөс тухайн ойрын хавьтлын гэрт очин, шинжилгээ авах боломжтой болно. Зургаа дахь хоногоос өмнө шинж тэмдэг илрэх юм бол хугацаа харгалзахгүй шинжилгээ авах байдлаар ажиллахаар зохицуулсан.

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ямар тохиолдолд цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт байгаа вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаал дээр гурван гол зүйлийг тусгасан.

Тодруулбал,

  1. Нэг ангиас батлагдсан тохиолдол илэрвэл тухайн ангийг цахим сургалт руу шилжүүлнэ.

  2. Нэг давхарт нэгээс олон ангид халдвар илэрвэл тухайн жигүүрээр нь цахим сургалтад шилжүүлнэ.

  3. Тухайн сургуульд давхар харгалзахгүй хэд хэдэн тохиолдол бүртгэгдвэл сургуулийг бүхэлд нь цахим сургалтад шилжүүлэх юм. Үүнийг эцэг, эхчүүд, сурагчид сайн ойлгоосой.

Мөн эцэг, эхчүүдийн анхаарал халамж, үүрэг оролцоо, хариуцлага маш чухал нөлөөтэй. Хүүхдүүд биеийн байдлаа сайтар илэрхийлж чадахгүй байх магадлалтай тул аав, ээжүүд хүүхдийнхээ биеийн байдлыг сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Танай гэр бүлийн хэн нэг гишүүнд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байх ёстой. Түүнчлэн багш нар анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлж, хүүхдийг олноор нь нэг дор бөөгнөрөхгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй байна. Сурагчдын ариун цэврийг сайтар сахиулж, гарыг нь тогтмол угаалгах, ариутгах, мөн амны хаалтыг зөв солих зэргийг хүүхдэдээ зааж, зөвлөж өгөөрэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 13 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 33 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 44 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 48 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 52 мин Орон сууцны үнэ өсжээ 57 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 1 цаг 23 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 1 цаг 30 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 1 цаг 37 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 1 цаг 41 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 1 цаг 47 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 1 цаг 51 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 1 цаг 56 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 1 цаг 59 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 3 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 2 цаг 44 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 3 цаг 7 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 18 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ
Top