x

Сургууль, цэцэрлэг бүрт цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд 2 дахь долоо хоногтоо орж байна.

Коронавируст цар тахлын улмаас өнөө жил ЕБС-ийн сурагчдыг танхим болон зайны сургалтад хамруулахаар БШУЯ-аас шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газраас холбогдох арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тус газрын дарга Ж.Гантулга танилцуулав.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгүүд 4 болон 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байна.

Танхимаар хичээллэж буй дээрх 19 сургууль нь хувийн өмчийн сургууль бөгөөд нэг ангид сууж хичээллэх хүүхдийн тоо нь 20-иос цөөн байгаа юм. Харин танхим болон зайн сургалтыг хослуулан 5/9 зарчмаар хичээллэж буй сургуулиуд танхимын сургалтад 1 удаад 20-25 хүүхэд хамруулж байна. Ингэснээр сурагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагаас үзжээ.

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй аж. Тус багийнхан холбогдох бүх сургалтад хамруулсан байна. Тэгвэл 12-17 настнууд дархлаажуулалтын I тунд 86.4-87.8 хувь, II тунд 69.5-72.3 хувьтай хамрагдаад байна.

Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын 1 төв, дотуур байрны 1 барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байдаг. Тэгвэл 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт 8 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 2 цогцолбор, 16 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Мөн 20 сургууль, цэцэрлэгийн засвар 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас хилээр нэвтрүүлэх ачаа, барааны таталт удааширсан, барилгын материалын үнэ огцом өссөн, олдоц муу зэргээс үүдэн бүтээн байгуулалт, засварын ажил удааширч, тендер шалгаруулалтууд удаа дараа амжилтгүй болж байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Мөн тэрбээр хичээлийн хоцрогдлыг арилгах хүрээнд БШУ-ы сайдын баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г бүх сургуульд хэрэгжүүлж, багш нарыг тухайн чиглэлээр сургалтад хамруулсныг онцлон хэллээ.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Боловсролын салбар онцлог ихтэй, чухал үүрэгтэй салбар. Тиймээс хүүхдүүдийн орчныг сайжруулж, хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр Нийслэлийн ЗДТГ, холбогдох бүх байгууллага дэмжиж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн Боловсролын газраас засвар, бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг хэлж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй. Мөн цаг үеийн нөхцөл, байдлын мэдээ, мэдээллийг тухай бүрд иргэдэд нээлттэй өгч байх хэрэгтэй. Цар тахлын үед бүх хүн нэгдсэн бодит мэдээлэлтэй байж хариу арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж чадна. Тиймээс Тэргүүлэгчид, төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллаарай” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн тухай болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг дэмжих,  Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, өмчийн бүртгэлээс барилга хасах, Тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 4 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 14 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 33 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 45 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 48 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 53 мин Орон сууцны үнэ өсжээ 57 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 1 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 1 цаг 23 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 1 цаг 30 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 1 цаг 37 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 1 цаг 42 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 1 цаг 48 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 1 цаг 52 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 1 цаг 56 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 1 цаг 59 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 2 цаг 3 мин Канад улс Украинд агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужин нийлүүлнэ 2 цаг 44 мин Д.Цогтбаатар: Төсвийн тодотгол бол шинэ хүсэл, шинэ зардал нэмдэг хоёр дахь төсөв биш 3 цаг 7 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 3 цаг 18 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ
Top