x

Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч шиг харагдаж байна

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал Улаанбаатар Эмпати сургуулийн захирал Вейсел Акчайг баривчилсан талаар мэдээлэл хийлээ. Турк улсын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Эмпати сургуулиудыг ФЕТО террорист бүлэглэлийн эрх мэдлээс салгах зорилготой бөгөөд сурагчдад ямар нэгэн хохирол учрахгүй аж. Терроризмыг санхүүжүүлэгч боловсролын байгууллагыг Монголд хэвийн байлгаад байгаа нь Монгол Улсыг олон улсад террорист байгууллагыг санхүүжүүлдэг мэт сэтгэгдэл төрүүлж буй тухай Ахмет Язал өнөөдөр ингэж мэдэгдлээ. Тэр:

-Нууцаар ямар ч онгоц ирээгүй. Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-аас олгосон албан ёсны зөвшөөрлийн дагуу ирсэн. Манай улсын зүгээс Монгол Улсад ийм сонголт хийхийг тулгасан зүйл байхгүй. Хамгийн гол нь сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудыг ФЕТО байгууллагын удирдлагаас холдуулах л хүсэлтэй байгаа. Дээрх сургуулиудад суралцагчдын төлбөр террорист байгууллагуудыг санхүүжүүлээд байгаа юм. Энэ нь Монгол Улсыг терроризмыг санхүүжүүлээд байгаа мэт харагдуулж байна гэж БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал ярилаа.

Сануулахад, Улаанбаатар Эмпати сургуулийн Вейсел Акчай өөрийг нь өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цаг орчимд гэрээсээ гарч явахад нь саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган, нүдийг боон, есөн цаг орчим энхэл донхолтой шороон замаар авч явсан талаар мэдэгдсэн билээ. Мөн энэ өдөр Туркээс “СТ 4010” дугаартай онгоц Хөшгийн хөндийд буусныхаа дараа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан нь хууль бус ажиллагаа зохион байгуулж байгаа гэх хардлагыг төрүүлсэн. Улмаар багш, сурагчдын төлөөлөл нисэх онгоцны буудалд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсны үр дүнд Монголын тусгай хүчнийхэн ажиллагаа явуулан Вейсел Акчайг Монголд үлдээсэн юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top