x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав.

“Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм.

Байгууллагын тэргүүн Г.Загдаагийн танилцуулснаас үзвэл тус төв 250 орчим иргэнийг дахин нийгэмшихэд нь ямар нэг байдлаар туслаж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар энэ төвд 0-72 насны 100 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн цөөнгүй нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байна.

Жирийн иргэн сайн дураараа эмзэг бүлгийн иргэдийг асарч халамжлан, нийгэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслаж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгууллагын тэргүүнд талархал илэрхийлэв.  

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадалгүй багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагад нь олон удаа хандаж, эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг нь ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт даалгав.

Мөн төвд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж, шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, нэг хашаанд 10 гаруй гэр байгаа учир галын аюулгүй байдалд нь анхаарах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд газраа өргөтгөх хүсэлтийг нь судлаж үзэхийг холбогдох дарга нарт үүрэг болголоо. Мөн "Жаргалтай амьдарч байгаа хэсэг нь зовж байгаа бусдадаа туслах нь хүний эрхэм чанар, үнэт зүйл. Иймээс аль аль талдаа харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал" гэдгийг тэмдэглэв. 

“Зөв амьдрах ухаан” төвд амьдарч байгаа иргэд хуванцар гэр, тавилга, төмөр эдлэл, блок, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top