x

Хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологитой, нунтаг металлын үйлдвэр ашиглалтад орлоо

Их Британи, Герман улсын дэвшилт технологид суурилсан, катодын болон хаягдал зэсийг дахин боловсруулж нунтаг металл гарган авах үйлдвэрийг “Талын Метал нунтаг" компани байгуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нунтаг металлыг дэлхийд Герман, БНХАУ, Япон, Их Британи зэрэг 20 гаруй оронд л үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг аж.

Тэгвэл манай улс анх удаагаа дэлхийн жишигт нийцсэн дэвшилт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна.

Монгол инженерүүд Их Британи, Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёр жилийн хугацаанд үйлдвэрээ барьж, өнгөрсөн нэгдүгээр сараас туршилт хийж эхэлжээ.

Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа бөгөөд нунтаг металл нь автомашины жижиг эд ангиуд болох очлуур, араа, цахилгаан сойз, холхивч, вакум унтраалга, мөн 3D хэвлэл, гоёл чимэглэл, үнэт эдлэл компьютер, гар утас зэрэг өндөр технологи бүхий эд ангиудад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Жилд 3,000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь түүхий эд бүтээгдэхүүнээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологитой байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Манай улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг учраас түүхий эд бүтээгдэхүүн хангалттай гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан тус үйлдвэрийг байгуулж, улсынхаа аж үйлдвэржилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Талын Метал нунтаг” компанийнханд амжилт хүсээд “Дэлхий нийтээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед Засгийн газар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт Шинэ Сэргэлтийн бодлогыг зорилт болгон дэвшүүлээд буй.

Аж үйлдвэржилтийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж буй энэ цаг үед технологийн дэвшил, монгол инженерүүдийн ур чадварыг харуулсан үйлдвэр ашиглалтад орж байна. Дотоодын металл боловсруулалтын түвшинг нэг шат ахиулж, нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн, улсынхаа үйлдвэржилтийн бодлогыг хөгжүүлэхэд шинэ шан татлаа. Нунтаг металл бол аж үйлдвэрийн IV хувьсгалын чухал материал түүхий эд бөгөөд үүнийг Монголд үйлдвэрлэх суурь тавигдсанд баяртай байна” гэсэн юм.

Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтойг нээлтийнхээ үеэр хэлж байлаа. Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж буй бөгөөд Япон, Их британи, БНСУ-д нийлүүлэхээр бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулаад буй юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top