x

АН: Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр дараах гурван асуудлаар мэдээлэл сонслоо.

Үүнд:

  1. Монгол улсын эдийн засаг стагфляцид (stagflation) ороход тун ойрхон болоод байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой байсан бэ; 
  2. УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” тогтоол хууль зөрчсөн үү;
  3. ОXУ-ын ДУМ-ын гишүүн Константин Косачев өнгөрсөн долоо xоногт өгсөн телевизийн ярилцлагынxаа үеэр “АНУ Украинд байсан биологийн нууц лабраторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаарх танилцуулга, мэдээллүүдийг тус тус сонсов.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, ЭЗ-ын ухааны доктор Р.Даваадорж "Өнөөдөр Монгол улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байгаа. Монгол улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцтай байна. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио юм. Мөн ОХУ-ын Украинд явуулж байгаа дайнтай холбоотойгоор хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байгаа" гэв.

Мөн тэрээр "Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа болон МАН-ын хэт олонхоос бүрдсэн УИХ-аас гаргаж буй бодлого туйлын сул, алсын хараагүй, үүсч болох эрсдэлээ тооцож чадахгүй, суурь том асуудлуудаа шийдэх боломжуудыг олж харахгүй, дандаа аргацаах, түр зуурын гал унтраах аргаар яваад байна" гэсэн юм.

УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад хэлж сануулах үүрэгтэй. Дэлхийн бусад улс орнууд үүсээд буй дайны нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэрүүдийг ид хэлэлцэж байна. Иймд Монгол Улс ч бас ирээдүйгээ харсан том асуудлуудад анхаарал хандуулах ёстой гэдгийг онцлов. 

Мөн "2020 онд Монгол улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан үзүүлэлттэй байна. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ний өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого хумигдсан нь ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэлсэн. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулж байна" гэж танилцуулгынхаа үеэр онцолсон юм.

АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа ч, ажил олгогчийн төлдөг талыг орхисон нь алдаа. Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оронтой манай Засгийн газар ойлголцох хэрэгтэй байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж, зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ ард түмэндээ тайлагнах шаардлагатай. Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, хэмнэлтийг дээрээсээ эхлэх санаачилгыг дэмжиж байгаа" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудалд онцгойн анхаарч байгааг дэмжиж байна. Цэцэрлэгийн асуудлыг дагаад ажил эрхлэлтийн асуудал хамт явдаг. Төр өөрөө ажлын байр бүтээгч биш, ажил олгогч биш ч тэр боломжийг бүрдүүлж өгөх нь үүрэг юм" гэв.

Түүнчлэн Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй байна. Мөн бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд байгаа тул тус түр хороо хууль бус юм гэж мэдэгдлээ. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс УИХ-ын даргад хандан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлэх нь зүйтэй гэлээ. 

Мөн өнөөдөр сонссон гурав дахь асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт санал хүргүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны шнобелийн шагналыг олгов 1 цаг 8 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 14 цаг 59 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 3 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 26 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 15 цаг 33 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 15 цаг 55 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 3 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 26 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top