x

Улаан-Үд хотын цэргийн парадад Монголын төлөөлөгчид оролцлоо

Гэрэл зураг: Монголын зэвсэгт хүчний дайчид

Эх орны дайны ялалтын 77 жилийн ойд зориулсан цэргийн парад тавдугаар сарын 9-ний өдөр Буриадын Үлаан-Үд хотын төв талбайд боллоо. Парадад 1000 гаруй цэргийн алба хаагч хөл тавьсаны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлсөн 30 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Мөн цэргийн 30 зэсвэг, техникийг үзүүллээ.

Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов​​​

Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов парадыг нээж үг хэллээ. “Ялалтын баяр бол ОХУ-ын иргэн бүрийн хувьд ариун баяр юм. Тавдугаар сарын 9 бол Оросын ард түмний баатарлаг, нугаршгүй хатан зоригийн бэлгэ тэмдэг юм. Эх орны их дайнд оролцсон хэн бүхэнд бид гүн хүндэтгэл үзүүлж, амиа алдсан цэргүүдийн гэгээн дурсгалын өмнө толгой гудайлгаж байна. Тэд халуун амиараа дэлхийг фашизмаас чөлөөлж, ирээдүй хойч үеийнхээ энх тайван, эрх чөлөөг хамгаалсан юм. Бид тэдний өмнө өртэй. Дайны хүнд жилүүдэд манай орны бүх үндэстэн, ястанууд нэгдсэн. 120 мянга илүү буриад дайны фронт руу мордсон. Тэдний гурван хүн тутмын нэг нь эх нутагтаа буцаж ирээгүй юм. 37 эх орон нэгт буриад дайчин ЗХУ-ын Баатар цол хүртсэн билээ.

...Ах дүүгийн найрамдалт Монголын ард түмний тусламжийг бид үргэлж санан дурсгдаг. Бэрхшээл, зовлонтой хүнд үеэд манай хоёр улс үргэлж бие биедээ тусалж ирсэн. Халхын голд япончуудын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж явсаныг, дайны үед монголчууд Оросын армид мах, морь, дулаан хувцсаар тусалсаныг бид санан дурсдаг” хэмээн Алексей Цыденов хэллээ.

“Энэ сайхан өдөр ах дүүгийн найрамдалт орны анхаарал дэмжлэгийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Өнгөрсөн түүхийг эргэн санавал Буриад, Монголыг холбосон олон үйл явдлыг туулж өнгөрүүлжээ. Энэ Ялалтын баяр бол тэдний нэг юм” хэмээн Монгол Улсын Зэсвэгт хүчний төлөөлөгч, хурандаа Амарсайхан хэллээ.

ОХУ-ын цэргийн нэгдсэн хүчний 36-р армийн командлагч хурандаа Игорь Сокол жагсаалд оролцогчдод мөн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрбээр мэндчилгээндээ “Эх орны дайны ялалт нь үндэсний бахархлын бэлгэ тэмдэг төдийгүй Оросын ард түмний түүх, цэргийн баатарлаг гавьяа, эх орноо гэсэн үнэнч сэтгэлийн илэрхийлэл билээ. Фашизмтай тэмцэхэд бидэнд найрамдалт Монгол Улс тусалсан, дайны ялалтад монголчуудын үзүүлсэн хувь нэмрийг үнэлж баршгүй. Дайны үед цэргүүдийн болон ар талд хөдөлмөрч иргэн бүхийн шилдэг зан чанарууд илэрсэн” хэмээн тэмдэглэлээ.

Улаан-Үд хотын цэргийн парад бөмбөрчдийн салаа, армийн нэгдсэн алба хаагчдын салаа, танкийн тусгай нэгтгэл, мото буудлагын бригад, артиллер болон пуужингийн нэгтгэл оролцсоноос гадна одоо Украинд цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчид оролцлоо.

Парадын механикжуулсан хэсгийг эх орны дайны домог болсон Т-34 танк толгойлж, түүний араас сэргээн засварласан, Зөвлөлтийн үеийн “Иосиф Сталин” буюу ИС-2 хүнд танк явж өнгөрлөө. Танкийн цувааг залгуулан “Катюша” БМ-13 гарч түүний араас орчин цагийн “ИСКАНДЕР- М” пуужингийн комплексийг үзүүллээ.

Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөгчид бараг жил болгоны Ялалтын парадад оролцож байгааг ОХУ-ын удирдлага үнэлж байгаа. Гитлерийн Герман ЗХУ-д довтлоход оросуудад тусламжийн гараа сунгасан анхны улс нь Монгол байсныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, тува гаралтай Сергей Шойгу зэвсэгт хүчнийхэнтэй уулзах үеэрээ байнга дурсан санадаг. “Монголын тусламж маш чухал үүрэг гүйцэтгэсний Орос үргэлж санадаг. Фронт руу 500 мянга гаруй монгол морийг тэд илгээсэн. Жирийн монголчуудын хандиваар 53 танк угсарч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа бүрдүүлсэн бөгөөд энэ цуваа 1943 онд Курскийн тулаан, 1945 онд Берлинийг чөлөөлөх тулаанд оролцсон” хэмээн сайд Сергей Шойгу дурсдаг.

Улаан-Үд хотын Ялалтын парадад Монголын зэвсэгт хүчний дайчдаас гадна Сэлэнгэ аймгийн Засаг дарга, “Монгол хурандаа” ассоциацийн гишүүн Н.Лхагвадорж оролцлоо. Засаг дарга Н.Лхагвадорж Ялалтын парадын дараа Буриадын тэргүүн Алексей Цыденовтой албан уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн даалгаснаар хоёр улсын хилийн бүс нутгийн хамтын ажиллагаа болон “Нэг тэрбум мод” төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

И.БОРХОНДОЙ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top