x

Элсэн чихэр, будаа, жимсний тодорхой хувийг дотоодоос хангах боломжийг бүрдүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоож УИХ-ын дарга Г. Занданшатар 86 тоот захирамж гаргасан байна.

Энэхүү дараалалд:

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл: (30)
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл: (31) гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж УИХ-д “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлжээ. УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжиж анхны эхэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл нь 4 бүлэг, 51 заалттай. Уг тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн 131 зүйл, заалттай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ.

“НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орж болзошгүй гэсэн дүн гарчээ хэмээн онцолсон байна. Хүнсний үнэ 4 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар өссөн байна. Жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өссөн гэж төслийн танилцуулгад дурджээ.

Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар ирэх 5 жилд гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнийн тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ. Дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахад 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ.

Мөнгөний эх үүсвэр:

  • зээлийн хүүгийн зөрүү төлөх,
  • Засгийн газраас зарим дээр нь баталгаа болон бонд гаргах
  • арилжааны банкнууд дээр байгаа чөлөөт мөнгөн үлдэгдлийг татан ашиглах зэрэг олон зүйлийг нарийвчлан тооцож, төлөвлөгөө гаргасан байх юм.

УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороонд шилжүүлэх хэлэлцүүлгийн явцад, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тодруулбал, төслийн гурав дахь заалтын хоёр дахь дэд зорилт дээр эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд:

  • механикжуулалт буюу жижиг оврын тоног төхөөрөмжөөр хангах, ажлын эд ангиудыг үйлдвэрлэж хангах арга хэмжээг авч, бүтээмж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” гэсэн заалт, нэмэх санал гаргажээ. Түүний дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байх жишээтэй.

УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд:

  • хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
  • татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;
  • хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
  • пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
  • хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах,
  • холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

  • хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,
  • хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
  • ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
  • үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;
  • мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  • хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
  • хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байх жишээтэй.

Ер нь “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оны хурлын 73/250 тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 7-нд гэж зарлажээ. Ингэж зарласан гол зорилго нь дэлхийн нийтээрээ хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах, хоол, хүнсийг аюулгүй, мөн хүртээмжтэй, шим тэжээллэг байлгахад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нар, хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч зэрэг хүн бүрийн оролцоог чухалчлах ёстой юм байна.

НҮБ-ээс энэ өдрийг гишүүн улс орнууддаа тэмдэглэхийг 2019 онд уриалж байжээ. Ийм болохоор хүнсний аюулгүй байдал гэдэг нэг улсын бус нийт хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал бололтой. Түүнийг шийдвэрлэх арга зам нь улс орон бүрийн өөр өөрийнх нь онцлогт тохирсон байх болов уу?! 

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ
Top