x

Сэтгүүлч Г.Гэрэлмаа: Шударга цагдаа нар камер унтрахаар яагаад ийм "харгис" болчихдогыг би гайхаж байна

Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг хаасан зөрчлийг өчигдөр арилгуулсан талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх өнөөдөр мэдэгдэхдээ бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

Гэвч энэ үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдаж буй нь бичлэг цахим сүлжээгээр тараад буй. 

Үүнтэй холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ.

Цагдаагийн халдлагад өртсөн Сэтгүүлч Г.Гэрэлмаа "Өчигдөр шөнө цагдаад бүх зүйлээ хураалгаад, хэнтэй ч холбоо барих боломжгүй болгосон. Ингээд намайг маш олон цагдаа нар Зайсан орчмоос баривчлаад, цагдаагийн хэлтэст авч ирсэн. Намайг ажлаа хийж явтал камерыг минь булаан авсан, гар утсыг маань олон цагдаа нар бие биедээ дамжуулаад буцааж өгөхгүй байсаар, доторх бүх баримт материалыг устгасан. Хүнгүй газарт миний биед 10 гаруй удаа цагдаа нар халдсан. Миний амыг гараараа тагласан. Чи чаддаг юм бол хашхир, уйл. Хэн ч чамайг сонсохгүй гээд цагдаа нар басамжилсан. Миний толгой дээр гишгэсэн. Намайг ямар үндэслэлээр ийм байдалд оруулсныг ойлгоогүй. Цагдаагийн албан хаагчид намайг ингэж хүнд байдалд оруулсанд маш гомдолтой байна. Надаас тайлбар, мэдүүлэг огт авахгүй байсаар шөнө сулласан. "Шоронд нь хатаачихмаар, жүжигчин сэтгүүлчид их олон юм аа" гэж доромжилсон. Намайг саатуулсан цагдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнх. Бас чи байцаалт өгч яах гэж байгаа юм гэсэн. Намайг согтуу гэж баривчилсан. Үлээлгэсэн. Тэг хувьтай гарсан. Надад баримт зураг нь байгаа.

Цагдаа хэвлэн нийтлэх эрхэнд шууд халдаж байна гэж би үзэж байна. Камерын өмнө шударга байдаг цагдаа нар камер унтрахаар яагаад ийм "харгис" болчихдогыг би гайхаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 47 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top