x

Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх үйлдлийн олон улсын ангилалыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдөр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд гарсан санал хүсэлтэд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Тэмдэглэлээр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хамгаалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяалах нутаг дэвсгэртээ эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах; Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг дэмжиж, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихыг даалгав.

Түүнчлэн Тэмдэглэлд 26 асуудлыг судлан, шуурхай шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан бөгөөд гол заалтуудыг дор дурдав. Үүнд:

1. Тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм хангамжийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай эм, бэлдмэлийн нэр төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангах; Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай эмчилгээ, хагалгаанд орох хүүхдийн асуудлыг 2022 оны 9 дүгээр сард багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх;

2. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо, судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3. Нийгмийн халамжийн тэтгэврийг 288,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж, 2023 оны төсөвт тусган шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;

5. Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг СЭМҮТ-ийн дэргэд байгуулах асуудлыг судалж, санхүүжилтийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин, нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх;

7. Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган, хэрэгжилтийг хангах;

8. Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, протез, ортопедийн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн судалгааг хийж, дутагдалтай байгаа мэргэжилтнийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тухайн мэргэжлээр суралцахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлж ажиллах, холбогдох мэргэжлийн индексийг батлах;

9. Тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, эд хогшил, дотуур байрны тавилга, зөөлөн эдлэлийг бүхэлд нь шинэчлэх асуудлыг судлан, шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулахад шаардлагатай арга хэмжээ авах;

10. Аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, сэргээн засах, асаргааны цогц үйлчилгээний хөгжлийн төвийг байгуулж, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх байдлаар байрны түрээсийн дэмжлэг үзүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт, төвийн эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцон санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

11. Бага орлоготой, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

Улсын хэмжээнд нийт 11.835 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 11.2 хувийг эзэлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй, 76 хувь нь төрөлхийн, 24 хувь нь олдмол бэрхшээлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top