x

Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2,840 гоёлын мод тарьжээ

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улиас модыг цэвэрлэх, хортон шавжаас сэргийлэн шохойдох, гоёлын моддыг хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус байгууллага нь нийслэлийн 49 гудамжны 52.9 га талбайн өдөр тутмын арчилгаа, тохижилтыг хариуцан ажилладаг.

Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээний ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 мянган мод тарин, 15 гудамжны 80 мянган ам метр талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлжээ. Түүнчлэн 5,600 улиасыг хэлбэржүүлж, шохойдон, 29 байршилд 180 мянга орчим цэцэг тарьж ургуулсан байна.

Үндэсний баяр наадмыг угтан ногоон байгууламжийн арчилгаа, хэлбэржүүлэлтийг гурав дахь удаагаа хийж байгаа юм. Уг ажлыг моддын ургалтаас шалтгаалан жилдээ 2-3 удаа хийж, гүйцэтгэдэг аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар “Манай байгууллага нь инженер, техникийн 13 ажилтан, 114 мэргэшсэн цэцэрлэгч, тусгай зориулалтын болон хог тээвэрлэх машины 30 жолоочтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хашаа, хайс буулган чөлөөлсөн талбайг тохижуулах, сэргээн засварлах ажилд хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2,840 гоёлын мод тарьсан.

Цаашид гарааш буулган чөлөөлсөн талбайн цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтын ажилд хамтран ажиллах болно” хэмээн ярилаа.

Ногоон байгууламжийг арчилж, услах мод, зүлэг хэлбэржүүлэх багаж хэрэгслийн хангамж сайн, аюулгүй байдлын зааварчилгаа сайтар өгдөг болохыг цэцэрлэгчид хэлж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 47 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top