x

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

"Амгалан" дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана.

Төслийн нээлт өнөөдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Тэрээр "Манай улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм.

Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. 

Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна" гэж хэллээ.

Мөн тэрээр "Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд "Амгалан"-гийн дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.

Өнөөдөр эхлүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно.

"Амгалан"-гийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана.

Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна" гэж хэллээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж,  ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэж дуусах бөгөөд төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг байна.

"Амгалан" дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж суурилагдсан хүчин чадал 100 Гкал/ц-аар нэмэгдсэнээр долоон сургууль, долоон  цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр  хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж,  “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм. Үүнээс гадна "Амгалан" дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна. "Амгалан" ДЦС ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top