x

Түүхэн зөгнөлт “Хар авдар” ном өнөөдөр нээлтээ хийнэ

Зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн “Хар авдар” хэмээх түүхэн зөгнөлт номын нээлт энэ сарын 17-нд буюу өнөөдөр 17:00 цагт Тусгаар тогтнолын ордны “Хүндэтгэлийн танхим”-д болно.

“Хар авдар” түүхэн зөгнөлт зохиол нь бичлэгийн өвөрмөц содон хэлбэр, цэвэр сэтгэмжийн хэв шинжтэй бөгөөд тэс ондоо агуулгатай олон бүлэг, хэсгүүдэд хувааж бичжээ. Тиймээс орчин үеийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэхүйц бүтээл болсон гэж номын шүүмжлэгчид үнэлж байна. Мөн сэтгүүл зүйн нийтлэлийн илэрхийлэл ч уг номонд шингэжээ.

Зохиолын агуулга нь нэгэн бөөгийн онгод Монголын эзэн хаан Хабулын зарлигийг эс биелүүлж чадсандаа ихэд хилэгнэж, хамаг цусаа  хар чулуун авдарт юүлж, эцэг дээдсийн уур хилэн, өшөө хорсол, хилэнт харууслыг хураан нэгэн алтан сахиусанд шингээснээрээ ад мөрийн ертөнцийг уншигчийн өмнө нээнэ. Тийнхүү дэлхий ертөнцөд асар их гай гамшиг тарих шидэт хар авдрыг олох эрэлд зүсэн зүйлийн адал явдал, санаанд оршгүй хачирхалтай үйл явдлууд өрнөнө.

Түүхэн зохиол хэдий ч зөгнөлт гэдэг утгаараа хийсвэр, зөн билэгдэлт, ид шидийн, гайхаш төрүүлэм олон ертөнцөөр уншигчдыг аялуулах аж. Зохиолын дэвшүүлсэн гол санаа нь “Хүмүүс бид энэхүү сав ертөнцөө хэрхэн аврах вэ?” гэсэн гүн гүнзгий асуулгыг тавьж, ирээдүйн гэрэл гэгээ, сайн сайханд итгэн найдаж буйн тухай юм.

Зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн хувьд энэхүү ном нь түүний 6 дахь уран бүтээл аж.  Тэрбээр өмнө нь “Зүрхэнд дуссан нулимс”, “Цагийн хүрдэн”, “Сэтгэлд жаргасан нар” зэрэг түүхэн туужуудаа уншигчдын гарт хүргэж байжээ. Харин “Чингис хааны дайтахуйн ухаан ба Орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” “Хүчирхэг удирдагч байх ухаан” ном нь хилийн дээс давж Япон болон БНХАУ-ын ӨМӨЗО-д хэвлэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 10 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 23 цаг 43 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 53 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top