x

Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан гэх худал мэдээллийг түгээхгүй байхыг хүсч байна

Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон 126 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон буюу харласан гэх мэдээлэл тараад буй.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ албан ёсны тайлбар хийлээ. 

Тэрээр "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Аялал жуулчлалын маршрутаар зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль ёсны хугацаа нь 30 хоног тул долдугаар сарын 21-ний өдөр хүртэл ямар нэгэн хайх үйл ажиллагаа явагдахгүй, аливаа гэмт хэрэгт холбогдоогүй эсвэл тодорхой завиар аялж явж байгаад осолд өртөөгүй бол шүү дээ. БНСУ ялгаа байхгүй шар мэдээллийн сайтуудтай. Тэр шар сайтуудад гарсан мэдээллийг Монгол Улсад их хэмжээгээр явуулж байгаа нь харамсалтай.

Өнөөдөр 30 хоногийн визтэй орж ирсэн БНСУ-ын иргэн Монгол Улсад ирээд аяллын тав хоногтоо маршрутаараа яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аяллыг өөрөө хийх боломжтой.

Мөн долдугаар сарын 9, 14-ний өдөр дараагийн онгоцнууд ирэх хуваарь байгаа. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тиймээс долоодугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл. Жэжү арал нь эх газраас тусгаарлагдсан. Эх газар руу визтэй иргэд нэвтрэх боломжтой.

БНСУ-ын шалган нэвтрүүлэх буюу цагаачлалын алба маш хатуу үйл ажиллагаатай, хариуцлагатай ажилладаг байгууллага юм. Иймд тухайн 23 иргэнийг харласан мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 28 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 23 цаг 1 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top