x

Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хүнийг яллаж болохгүй 

Зургийг news.mn

Хуульчид нэгдэн Улсын дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Учир нь Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа Үндсэн хууль, олон улсын гэрээ, Эрүүгийн хуулийг зөрчиж буруу тайлбар гаргасан гэжээ.

Эрүүгийн хуульд оруулсан 2020.01.10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хэрэгт ял шийтгэх хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог байсныг өөрчилж яллагдагчаар татсанаар зогсоодог болсон байна. Энэ хууль батлагдсанаасаа хүчин төгөлдөр болох тул 2020.01.10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна. Гэтэл Улсын дээд шүүх 2020 оноос өмнө шалгагдаж байсан хэргийн тухайд яллагдагчаар тооцсоноор хэрэг шалгах хугацаа зогсоно гэж тайлбарласнаар Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.

Ингэснээр 2020 оноос өмнө хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа иргэдийн хувьд сүүлд батлагдсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагүйгээр хэрэгт шалгагдаж эдийн засаг, сэтгэл санаа, амьдрал хувь заяагаараа хохирох нөхцөл үүссэн гэж хуульчид үзэж байна. Манай улсад эрүүгийн хэрэгт шалгаж байна хэмээн хэдэн жилээр заримдаа арав гаруй жилээр иргэнээ цаг наргүй шалгаж, өдөр бүр цагдаагийн үүд сахиулж, заримдаа цагдан хорьж, хилээр хэдэн жил гарч чадахгүйн улмаас гадагш явж нарийн эмчилгээ авч чадахгүй амь насаар хохирох, ажилд орж чадахгүй болох, банкны данс, хөрөнгөө хаалгаснаар хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй амьд сүг болгох замаар залхаан цээрлүүлж эрүүдэн шүүлгэсэн гэх шүүмжлэл нийтлэг байдаг.

Гэтэл Улсын дээд шүүх сүүлд батлагдсан Эрүүгийн хуулиар өмнө үйлдэгдсэн гэх эрүүгийн хэргийг шалгах үндэслэлтэй гэж үзсэнээр дахиад хэдэн ч жилээр шалгагдах үүдийг нээлээ. Хэрэв гэм буруутай бол шүүхээр шийдүүлэх, буруугүй бол боломжит богино хугацаанд шалгаад нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуулийн зарчмыг Улсын дээд шүүх уландаа гишгэсэн байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох Үндсэн хуулийн зарчим байсаар атал буруугүй хүнийг ч шалгах нэрээр залхаах тохиолдол элбэг байна.

Мөн тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлээс ч илүүтэйгээр олон жил хэрэг холбогдуулан шалгаж залхаан цээрлүүлдэг явдалтай хуульчид цаашид тэмцэнэ. Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй гэдэг байр суурийг хуульчид илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 33 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 23 цаг 6 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 16 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top