x

НИТХ: Тулгуурт гүүрэн байгууламж бүхий тээврийн үйлчилгээ болон тойрог зам барих төслийг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдран сууж байна. Автомашины тоо авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэний эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийн сөрөг нөлөөллийг олон улсын судалгааны арга зүйг ашиглан судалсан байна. Энэхүү судалгааг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.

Тээврийн хэрэгслээс ялгардаг бохирдлын дийлэнх нь хүний нүдэнд харагддаггүй хийнүүд байдаг. Тэдгээр хийн 80-90 хувь машины яндангаас ялгардгийн дээр дуу чимээний бохирдлын 60 хувь нь  тээврийн хэрэгслээс үүдэлтэй байна. Удаан хугацаанд дуу чимээтэй орчинд амьдарч буй иргэдийн нойрны чанар алдагдаж, нярай, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, замын цагдаа нар, зам дагуух байранд ажиллаж, амьдардаг иргэд хамгийн ихээр өртөж байгааг судалгаа харуулжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн улмаас алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр тооцоход, 2021 оны түгжрэлийн өртөг 3.8 их наяд төгрөг болж, Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий есөн хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна мөнгөн дүнгээр тооцох боломжгүй маш олон сөрөг нөлөөлөл байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн тодотгосон.

Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. Тэрээр "Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд үлэмж нөлөө үзүүлэх масс транзит буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх тухай асуудлыг 1979 оноос ярьж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2007, 2013, 2017 онд далайцтай судалгаа хийж байжээ.

Хамгийн сүүлийн “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцуулж байна. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан.

Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6,000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно. Мөн хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах бидний зорилт 25 хувьтай хэрэгжинэ. Авто замын хөдөлгөөн тээвэр, ложистик боловсронгуй болж, хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөлөл буурна" гэв.

“Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна.

Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбох энэхүү зам түгжрэл бууруулахад онцгой нөлөөтэй гэж тооцож байгаа бөгөөд төслийн нэгдүгээр үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа байна.

НИТХ-ын төлөөлөгчид дээрх томоохон төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх шатандаа алдаа мадаг гаргахгүй байх, хөрөнгө оруулалт болоод бусад төрлийн саатлыг урьдчилан тооцож, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 21 цаг 32 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 23 цаг 5 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 23 цаг 15 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 23 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 23 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top