x

Д.Амартүвшин: Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгүйгээр хэний ч өмнө илэрхийлж байх ёстой!

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дар Г.Занданшатар нарт бараалхаж, айлчлалын хүрээнд Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгтэй эдийн засгийн чухал ач холбогдолтой албан хэлэлцээ хийсэн юм. 

Мөн энэ өдөр Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон иргэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровын айлчлал, дайныг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлэн, тайван жагслаа.

Тэд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавровыг Монгол Улсад суугаа Элчин сайд Азизовыг эх орон луугаа аваад буцахыг шаардсан юм. 

Тайван жагсаалын үеэр Монгол Улсын баатар, Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Би Зеленскийтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж ногоон өнгийн цамц өмслөө. Бид ЗХУ-ын суганы үс байхдаа 40 мянган гэм зэмгүй монголчуудаа алдсан, төрийн зүтгэлтнүүдээ цаазлуулсан. Бид улс орныхоо эзэн байж чадаагүй, бүх хэргээ Москвад шийдүүлдэг байсан. Энэ гамшгуудыг бид үзсэн учраас 1990 онд хувьсгал хийсэн юм. Гэвч өнөөдөр Сергей Лавров айлчилж, Украин руу халдсан түрэмгийлэлдээ Монгол Улсын дэмжлэгийг авах гэж ирлээ. Үүнийг бид дэмжихгүй. Хөрш орноо түрэмгийлдэг байдал даамжирвал дараагийн ээлж нь Монголчууд болно. ОХУ Украин руу хэрхэн дайрсан яг түүнтэй адил арга Монгол дээр явж байна гэж хардаж байна. Тиймээс Монгол Улс дахин ОХУ-ын суганы үс болохгүй гэдгийг дахин хэлье. Үүнийг бид хэзээд эсэргүүцэх болно" гэлээ. 

Харин дуучин, аялагч Г.Ганхүү "Үүргэвчтэй аяллын хүрээнд 10 гаруй орноор аяллаа. Энд тэнд аялж явахад ОХУ-ын иргэд их баярхуу, чанга дуутай хүмүүс байдаг. Гэтэл сая аялаад ирэхэд нүүрээ нууж, Оросоор ярихаараа эмээж байна, би Казахстаных гэж худлаа хэлж байна. Биднийг ОХУ-ын иргэдийг эсэргүүцээд байна гэж ойлгож байна. Үнэндээ ОХУ-ын дэглэмийг эсэргүүцэж байгаа юм. Монголчууд бид Үндсэн хуулиараа үгээ хэнээс ч үл хамааран чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ дайныг дэмжиж байгаа эсвэл дэмжихгүй байгааг Үндсэн хуулиараа хамгаалсан. Тэр хүмүүсийг буруутгаж болохгүй юм. Харин ОХУ-ын захиалгаар мөнгө төгрөг аваад санал бодлоо илэрхийлдэг бол эрүүгийн хэрэг шүү" гэсэн юм. 

Мөн Комедиан Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа "Хэн ч дайны ПР-аа монголчуудаар хийж болохгүй. Бид тусгаар, бие даасан байдлаа ямар ч айдасгүйгээр хэний ч өмнө илэрхийлж байх ёстой! Тусгаар тогтнол эрх чөлөө бол Монголчуудын үнэт зүйл юм шүү!" гэсэн байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийх үеэрээ "Орос, Монголын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд фашизмыг ялан дийлэхэд байгуулсан ялалт, байлдааны нөхөрхлөлийг санаж, өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлсэн. Өөрийн зүгээс дэлхийн дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарласан. Тэр дундаа АНУ болон Барууны холбоотнуудын зүгээс өөрсдийнхөө асуудлыг бусдын гараар шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа. Энэ үйл ажиллагаа хамгийн эрсдэлтэй үйл явдал болсон бөгөөд олон жилийн хугацаанд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглүүлж, шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-ын нутаг дэвсгэр рүү аюул занал учруулахад оршиж байна.

Мөн бусад олон улсын хамтын ажиллагааны хувьд НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд мөн Ази Номхон далайн байгууллагын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евро Азийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай холбоо харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр тодорхой саналууд хэлсэн. 

Монгол, Оросын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг нягт уялдуулах тал дээр хоёр талын хүч эрмэлзлэл нэг байгаа нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 20 цаг 33 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 22 цаг 6 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 22 цаг 16 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 22 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 22 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top