x

Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн, ажлуудаа гүйцэтгэж байна

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлсэн. Тэгвэл музейг 2022 оны Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа. 

Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм. 

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг сайд Ч.Номин өнөөдөр онцолж байв.

Тэрээр "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. 

Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ. 

Н.Хосбаяр: Музейд 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна

Музейн үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж байв. Хүннү, Сяньби, Жужан улсын үед хамаарах үнэт олдворууд, археологийн судалгаа, эрдэмтдийн зөвлөгөөний үр дүнд хийсэн Луут хотын загвар энэ давхарт бий. 

Үзмэрүүдийн тайлбарыг эн тэргүүнд монгол бичгээр, доод хэсэгт нь кириллээр зэрэгцүүлэн бичжээ. Харин жуулчид QR код уншуулан англи, орос хэлээр тайлбарыг нь сонсох боломжтой байх аж. Мөн тайлбарлагч, бусад ажилтныг жил гаруйн хугацаанд бэлдэн, олон улсын музейн стандартаар боловсон хүчний хуваарилалтаа хийсэн хэмээн тус музейн захирал С.Чулуун хэлэв.

Одоогоор музейн дэглэлтийг 200 гаруй ажилтан хийж буй юм. Үзэсгэлэнгийн дэглэлтийг хариуцаж буй Н.Хосбаяр "Музей үндсэн зургаан танхимтай. Тухайлбал,

  • Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан

  • Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур

  • Тавдугаар давхарт Их Монгол

  • Зургаадугаар давхарт Эзэнт улс

  • Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын

  • Наймдугаар давхарт Монгол бахархлын танхим бий.

Эдгээрийн дэглэлтийг 200 гаруй уран бүтээлч хийж байна. Түүнчлэн хэвлэлийн эх бэлтгэл, товгор хийцийн зүсвэр, будгийн үйлдвэр гэх мэтчилэнгээр олон хүний хөдөлмөр шингэж байгаа" гэсэн юм. 

Эртний улсуудын хот ямар зохион байгуулалттай байсныг мэдэхэд туслах, төсөөлөл өгөх гол зүйл нь макет буюу загвар билээ. Бараг танхим бүхэнд эртний хотууд, сүм хийдийн загварыг уран нарийнаар дүрслэн хийжээ. Энэ талаар Н.Хосбаяр "Монгол нутагт буй эртний хот балгадын суурь, эрдэмтэн судлаачдын сэргээн босгосон төсөөллийг чиг барьж, Монгол нутагт байсан эртний хот балгадын загварыг хийсэн. Жишээлбэл, Хүннүгийн Луут хот, Уйгурын Хар балгас, Киданы Хэрлэн барс, Юань улсын Шанду хот зэргийн загварыг хийсэн. Эдгээрийг мэргэжлийн залуусаас бүрдсэн хоёр баг хийж, гүйцэтгэсэн" гэв.

Чингис хаан музейд шинэлэг олон зүйл байгаагийн нэг нь холимог эд өлгийн зүйлийг хадгалах сан хөмрөг. Энд соёлын үнэт дурсгал, түүхэн олдворыг горимын дагуу хадгална. 

Музейн ахлах сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг "Манай улсын музейн түүхэнд анх удаагаа төрөлжсөн зориулалтын, хадгалах горимтой шүүгээ савтай болсон. Музейн үндсэн үүрэг бол хадгалах. Бид хамгийн багадаа 100 жил хадгалах зориулалтын сав, шүүгээтэй боллоо. Соёлын үнэт өвөө цаашид өвлүүлэхийн тулд хадгалалтын нөхцөлөө сайжруулах ёстой. Үүний эхний алхмыг Чингис хаан музей хийж байгаа. 

Манайд буй төхөөрөмж нь өрөөний хэмийг 20 градусаас, чийгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр барих тохиргоотой. Мөн гал гарлаа гэж тооцоход усаар бус хуурай хороор унтраах юм. Ингэснээр соёлын өвд эрсдэл учрахгүй" гэлээ. 

С.Чулуун: Чингис хаан музейн сан хөмрөгийн найман хувь нь хосгүй үнэт дурсгал

Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал гэдгийг музейн захирал С.Чулуун онцолсон. Тэрээр "Нийт үзмэрийн 92 хувь нь эх хувь. Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. 

Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бий. Санаагаараа хийсэн зүйл огт байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 52 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 19 цаг 25 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 цаг 35 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 54 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top