x

Япончууд Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгнө

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр зочдыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн зүгээс Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан, байгуулах болсон талаараа мэдэгдлээ. Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Токүшүкай медикад группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ "Манай айлчлалын баг Монголд ирээд нийт дөрвөн эмнэлгээр зочилж, танилцсан бөгөөд тэдгээр эмнэлэгт тодорхой хэмжээний тусламж үзүүлэх бодолтой ирсэн. Одоогоор Зүрх судасны мэс заслын төв байгуулах эмнэлгээ сонгоогүй байгаа. Токүшүкай группийн үүсгэн байгуулагч анх Японы хамгийн сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэх эмнэлзүйн аргыг дэлхий дахинаа түгээхийг зорьж уг группийг байгуулсан. Түүний энэхүү бодлогыг би уламжлан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн барилга байгууламж бариад зогсохгүй хүний нөөцийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн тусламж бас үзүүлэх юм" гэлээ.

-Ямар шалтгаанаар энэхүү төвийг байгуулж байгаа вэ?

-Би өөрөө Япон Улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Иймд зүрх судасны өвчний салбар гэдэг надад ойр байдаг. Түүнчлэн манай групп зүрх судас болон дотрын мэс заслаараа алдартай нь хүний нөөцийг хөгжүүлэхэд давуу тал олгож байна.

-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хөрөнгө оруулалтын хэмжээг би яг одоо хэлэх боломжгүй. Үүнийг Токүшүкай группийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлээд бодитой дүнг мэдэгдэх болно. Миний бодлоор 500-600 сая иен байх болов уу.

-Цаашдаа өөр төрлийн төв байгуулах уу?

-Манай эмнэлэг дотор эрхтэн, дурангийн хагалгаагаараа маш алдартай. Тиймээс тоног төхөөрөмжөөс гадна сургалт, судалгааны ажил дээр туслах боломжтой.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан "Японоос Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгөх болсны хүрээнд манай зүгээс эмч нараа чадавхжуулах, хүний нөөцөө хөгжүүлэх, япон эмч нарыг солилцоогоор авч ирэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа ярьж, хэлэлцлээ. Бид Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, Япон, Монголын сургалтын эмнэлэг зэргээр орж, танилцсан. Манай улсын гол Зүрх судасны төв Улсын гуравдугаар эмнэлэгт байгаа бөгөөд тус байгууллагад ТЭЗҮ хийсэн бэлэн төсөл бий. Токүшүкай групп их чадамжтай, том эмнэлгүүдийн нэгдэл учраас бусад эмнэлгүүдтэй эмчилгээний тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 3 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 46 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top