x

Ө.Батбаяр: Улаанбаатар хот Монгол улсын нүүр царай тул аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбаруудад онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий гэж харж байна” хэмээн өгүүллээ.

Харин Элчин сайд Ө.Батбаяр “Улаанбаатар хот ногоон хот болох учиртай. Денвер хот ботаникийн томоохон хэмжээний хүрээлэнтэй. Энэхүү ботаникийн хүрээлэнтэй хамтран ажиллах, түүнчлэн Богдхан уулыг Монгол Улсын жишиг дархан цаазат газар болговол аялал жуулчлалын салбарт том түлхэц болно.

Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 21 жилийн ой, Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тус тус энэ онд тохиож буй.

Мөн цар тахлын үед завсарлаад байсан харилцааг гүнзгийрүүлэх, нөгөө талаас Денвер, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр Хотын даргатай уулзаж, санал солилцлоо. Улаанбаатар хот жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг АНУ-ын талтай хэрхэн уялдуулах вэ зэрэг асуудлаар мэдээлэл солилцсон. Монголчуудын хувьд АНУ-ын зах зээлд гарч ажиллах тэргүүлэх салбарын нэг бол мэдээллийн технологи. Энэ салбарт хөрөнгө оруулалт татах, зах зээлд гаргах хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хот бол аялал жуулчлалын томоохон үүд хаалга, улсын нүүр царай болж буй газар учир аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой. Музей, дурсгалт газруудыг шинэчлэх, аялал жуулчлалын бусад бүтээгдэхүүнийг бий болгох учиртай. Энэ тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд хамтран ажиллах боломжийн талаар судлахаар тохиролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 17 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 18 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 18 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 19 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 19 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top