x

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн алслагдсан хороодын нэг болох 20-р хороонд ажиллалаа. Тус хорооны онцлог нь ТЭЦ-4, ТЭЦ-2, БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар амбулатори, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, БГД-ийн Замын цагдаагийн хэлтэс, “Барилга угсралт” ХХК гээд төрийн өмчийн болон төрийн өмчийн бус томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг юм.

20-р хорооны алба хаагчдын өгсөн мэдээллээр тус хороо хуваагдахаас өмнө 14 мянга орчим хүн амтай байсан бол 20, 29-р хороо хуваагдсанаар 4200 оршин суугчтай болсон. Иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хороо болон ӨЭМТ-ийн үйл ажиллагаа  хэвийн,  төрийн анхан шатны үйлчилгээг иргэддээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд 12 хүний орон тоотой ажилладаг. Улсын бүртгэгч болон халамжийн ажилтан дутагдалтай байгаа юм.   

Алслагдсан хороодынхоо тохижилтын асуудалд анхаарал хандуулж ажиллана

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хорооны алба хаагчидтай уулзах үеэрээ тус хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөөд “Танай хороо хуучин байрандаа үлдсэн учраас хорооны байр цэцэрлэг, сургуулийн асуудал бүрэн шийдэгдсэн гээд олон давуу талтай. Гэхдээ алслагдсан хороодод явган зам, гэрэлтүүлэг гээд тохижилтын ажлууд орхигдсон байдаг. Иймд дүүргийн зүгээс анхаарч ажиллах болно.  Мөн танай хорооны иргэдэд тулгамддаг асуудал нь орон сууцны барилгууд хуучирсан учраас иргэд дахин төлөвлөлтөд орох асуудлыг хөнддөг. Энэ талаар дээд шатны байгууллагатайгаа ярилцаад шат дараатай шийдэх болно” гэсэн. Мөн 20-р хороонд томоохон ААН, үйлдвэрүүд олон байдаг учраас та бүхэн тохижилт болон иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай. Хамгийн чухал нь та бүхэн хаана, ямар тохижилтын ажил хийх талаарх саналаа иргэдээсээ авч нэгтгээд ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд саналаа тусгах  шаардлагатай гэдгийг хэлж байлаа.   

Энэ үеэр хорооны хэсгийн ахлагч нар тулгамдаж байгаа асуудлаа хэлсэн.

Ингэхдээ

  • ТЭЦ-4, “Дэвшил” зэрэг томоохон ААН-үүдийн орчимд явган хүний зам байдаггүй
  • Төв зам дагуух явган хүний зам эвдрэл ихтэй байдаг
  • Томоохон ААН-үүд хогоо хугацаанд нь ачуулдаггүй
  • Зарим ААН, орчны тохижилтдоо анхаардаггүй гэсэн юм.  

19-р сургууль руу явах замыг засварлах, тохижилтын ажлыг ДТХО-аар хийнэ  

БГД-ийн 20 дугаар хороонд  640 хүүхдийн хүчин чадалтай 19-р сургууль өнгөрсөн онд ашиглалтад орсон. Гэвч төв замаас тус сургууль руу явдаг шороон зам овон товон ихтэй, бороо, цас орсон үед шавар шавхай үүсэж  хүүхэд, эцэг эхчүүд сургууль руугаа явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг юм. Иймд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар дээрх замыг шинэчлэн засварлахаар болсон бөгөөд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тус хороонд ажиллах үеэр гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.   

Дээрх ажлыг гүйцэтгэж буй “Гоц Тех Инженеринг” ХХК-ийн ажилтнууд энэ үеэр “Тохижилтын ажлын хүрээнд төв замаас 19-р сургууль хүртэлх 130 метр шороон замыг 5,5-аас 6 метрийн өргөнтэй автозам, хоёр талаараа 1,5 метр явган хүний замтай байхаар төлөвлөсөн. Үүнээс гадна гэрэлтүүлэг суурилуулна. Одоо холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Зам засвар, тохижилтын ажил энэ долоо хоногтоо эхэлнэ. Замын ажлыг дуусах гэрээт хугацаа 11-р сарын 30-ны өдөр ч хугацаанаас нь өмнө дуусгахаар шахаж ажиллах болно” гэж байлаа. Дүүргийн Засаг дарга сургуулийн орчинд зам засварын ажил хийх учраас аюулгүй байдлаа сайн хангаж ажиллах шаардлагатайг онцолсон.  

Нийслэлийн 19-р сургуульд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20, 32 гээд хотын баруун захын алслагдсан хорооны хүүхдүүд суралцдаг юм.

34-р цэцэрлэг энэ онд ашиглалтад орно

Нийслэлийн 34, 47 дугаар цэцэрлэг тус хороонд үйл ажиллагаа явуулдаг. 47-р цэцэрлэгийн хувьд үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа бол 34 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсноор 4 жилийн өмнө буулгаж барилгын ажлыг шинээр эхлүүлсэн. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөв хөрөнгө гэх мэт зарим асуудлаас болж барилгын ажил удааширсан ч энэ ондоо буюу 10 дугаар сардаа багтаан улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэдгийг тус ажлыг гүйцэтгэж буй “Бизнес Фокус” ХХК-ийнхан хэлсэн. Одоо цэвэрлэгээ болон гаднах тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийх юм байна.

34-р цэцэрлэг  өмнө нь 4 бүлэгтэй байсан бол шинэ байр ашиглалтад орсноор 10 бүлэг 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болох юм.

Түүнчлэн 20-р хороонд ажиллах үеэрээ дүүргийн Засаг дарга 34-р цэцэрлэгийн урд, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг ирэх жил хийнэ. Иймд хорооны Засаг дарга хороондоо хийгдэх бүтээн байгуулалт тохижилтын саналаа иргэд, орин суугчдаасаа эрт авч нэгтгэж өгөх шаардлагатай гэсэн. Мөн 34-р цэцэрлэгийн зүүн талд байсан 20 гаруй гараашийг өнгөрсөн онд буулгаж газар чөлөөлтийн ажил хийсэн тохижилтын ажлыг хийх хэрэгтэй гэж байв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top