x

Ө.Сумъяабаатар: Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр танхимаар хуралдаж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонссон бол дараа нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газрынхан цаг үеийн мэдээллийг дүүргийн Удирдах ажилтнуудад өгсөн юм.  

Хорооны Засаг дарга болон ажлын алба ажлаа эрчимжүүлэхийг даалгав

Өнгөрсөн хоёрдугаар сарыг Баянгол дүүргийн хороодын албан хаагчдыг чадавхжуулах сар болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор 8 төрлийн ажил хийж хэрэгжүүлэхээс 6 нь бүрэн хэрэгжсэн бол хоёр нь хэрэгжих шатандаа байгаа аж. Мөн дүүргийн 25 хорооны 2022 оны жилийн ажлын календарчилсан төлөвлөгөөг Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн хэлтсээс боловсруулсан загварын дагуу тухайн хорооны онцлогт тохируулан төлөвлөгөөгөө боловсруулж хорооны Засаг дарга нараараа батлуулсан гэдгийг дүүргийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга иргэдээс гэнэтийн дуудлага мэдээлэл их ирдэг. Иймд хорооны Засаг дарга болон ажлын алба ажлаа эрчимжүүлэх, хорооныхоо нөхцөл байдалтай танилцах, иргэдтэйгээ уулзах, тулгамдаж байгаа асуудлыг сонсож шийдвэрлэх, цаг ашиглалтаа сайжруулж ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд далан сувгийн цэвэрлэгээ хийв

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажил эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээг “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын хэлтсийн 1, 2, 3 дугаар бригад 2, 6, 9, 10, 11, 16, 17, 18, 19, 21, 22, 23 дугаар хороонд зохион байгуулжээ. Ингэхдээ далан доторх ахуйн хог хаягдлыг гаргаж  2 талын налуугийн цэвэрлэгээг гуравдугаар сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Энэ үеэр 21 тонн хог хаягдлыг тээвэрлэн ажилласан бөгөөд нийт 93 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан гэдгийг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ хэлсэн. Түүнчлэн дээрх албан даалгаврын хүрээнд 350 аж ахуй нэгж байгууллага, СӨХ-ны гадна фасад, хаягийн байгууламж 50 метр цэвэрлэгээг хийсэн байна

Гарааш буулгалтын ажил маргаашаас эхэлнэ

Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тусгаснаар 2022 онд Баянгол дүүрэгт 1146 гарааш чөлөөлж, тохижилтын ажлыг хийнэ. Мөн 38 байршилд авто замын байгууламж хийх юм. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд маргааш буюу гуравдугаар сарын 24-нд дүүргийн 18 дугаар хороонд 26 гарааш буулгах ажил эхэлнэ гэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Энхтөр онцолсон. Мөн 2022 онд Баянгол дүүрэгт дамжин хийгдэж буй авто замын ажлуудаас, 7 удаагийн захирамжаар 39 иргэн хуулийн этгээдэд нөхөн олговор олгох тухай захирамж гарсан иргэн, хуулийн этгээдүүдтэй нөхөн олговор олгох тухай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд авто замын нөлөөлөлд өртөж газраа чөлөөлсөн 14 иргэн, хуулийн этгээдийн нөхөн олговрын захирамжийн төсөл мөн хянагдаж байгаа гэв.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дээрх ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийнхэн дөрөв, тавдугаар сардаа багтаан гарааш буулгалтын ажлаа хийж дуусгаарай. Ингэхдээ таван бүс болгон эхлүүл гэсэн юм. Мөн Газар зохион байгуулалтын алба, цагдаа, хороодын Засаг даргын ажлын алба болон гүйцэтгэгч компанийнхан хамтарч  ажиллах ёстой гэсэн юм. Түүнчлэн энэ онд Баянгол дүүрэгт бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөх бөгөөд энэ нь дүүргийн 22 дугаар хороонд байрлах өндөрлөгт Соёл амралтын хүрээлэн байгуулах ба дээрх ажлын хүрээнд 9 га газарт газар чөлөөлөлтийн ажил хийгдэх  юм.

Мөн хурлын үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар мэдээлэл өгсөн. Тэрээр “Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байсныг цуцалсан. Үндэслэл нь ковид-19 халдварт өвчний нөхцөл байдал харьцангуй гайгүй болсонтой холбоотой. Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор НОК-оос тушаал гарч Шуурхай штабын үйл ажиллагаа Бүлгийн зохион байгуулалтад орсон. Хэдий бүлгийн зохион байгуулалтад орсон ч нөхцөл байдал өөрчлөгдвөл Шуурхай штаб дахин үйл ажиллагаагаа эхлүүлнэ” гэсэн юм.  

Хурлын үеэр дүүргийн Засаг дарга ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн дарга нар мөн хороодын Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өгсөн.

Үүнд:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт шинээр байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх шилжүүлэх

  • Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран байгуулсан ажлын хэсэг дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхэд анхаарч ажиллах,

  • Хороодын Засаг дарга нар байрнуудын цахилгаан шат гэмтэлтэй байгаа эсэх талаар тодорхой, нарийвчилсан судалгаа гаргаж ирүүлэх,

  • Дүүргийн Төлөвлөлт, хяналт, үнэлгээний хэлтсээс бүтээн байгуулалтын ажлуудаа яаралтай эхлүүлэх бэлтгэл ажлаа хангах, гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах,

  • Дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ажлын хүрээнд 1000 машины авто зогсоолыг хэрхэн яаж ажиллуулах талаар төлөвлөгөө гаргах шаардлагатай байна гэв.

Мөн нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд:

  • Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах,  

  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,

  • Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах,

  • Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах,

  • Ногоон байгууламж байгуулах газруудын байршлын талаар санал боловсруулж, нутаг дэвсгэртээ ногоон байгууламж байгуулах газрын төлөвлөлт хийхийг холбогдох удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top