x

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдаан зарлагдлаа

Баянгол дүүргээс сурагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль багш нарын харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж, элсэлтийн ерөнхий шалгалтын чанарт ахиц гаргах зорилгоор “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааныг 2022.03.01-2022.10.01-ний хооронд зохион байгуулж байна.

Тус болзолт уралдаанд сургуулиуд сургалтын менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст дүн шинжилгээ хийж, бүтээлч санаачлагатай ажиллах, үр дүн тооцох, хүнд хичээлийн даалгаврын агуулгаар давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулахаас гадна дүүргийн хэмжээний нэгдсэн “Цахим анги” нийт 10 судлагдахуун тус бүрээр хоёр дахь жилдээ хичээллэж байна.

2021 онд Баянгол дүүргээс “Баянгол-Цахим сургууль” төсөл арга хэмжээний хүрээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж төрийн болон төрийн бус өмчийн 2400 сурагч 73 дижитал ангид хуваагдан хичээллэсний үр дүнд ЭЕШ-ын дундаж  537.3 оноогоор Нийслэлд 2-р байрт эрэмбэлэгдсэн ба өнгөрсөн жилээс амжилтаа 21,7 оноогоор ахиулж, нийт 13 сурагч 800 оноо авсан амжилт үзүүлсэн билээ. 

Тэгвэл 2022 онд дүүргийн хэмжээнд нийт 2436 сурагч 12 дугаар анги төгсөх ба өмнөх оны амжилтаа ахиулах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим ангийг 10 судлагдахуун тус бүрээр хичээллүүлж, сургалтыг дүүргийн тэргүүлэх зэрэгтэй, үндэсний сургагч 79 багш, 18 сургалтын менежер зэрэг бүрэлдэхүүнтэй мэргэжлийн зөвлөлдөх баг ажиллаж байна.

Ташрамд дурдахад, “Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” болзолт уралдааны шагналын сан нийт 35,500,000 төгрөг бөгөөд шалгалтад 800 оноо авсан сурагч бүрийг 1,000,000 төгрөгөөр,  судлагдахуун тус бүрд хамгийн өндөр чанарын үзүүлэлттэй 800 оноо авсан төрийн өмчийн сургуулийн төгсөгчийг бэлтгэсэн багшийг тус бүр 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top