x

"Иргэдийг тусгаарлаж байсан УОК-ын шийдвэр хуульд нийцэхгүй нь тогтоогдвол зардлаа нэхэмжлэх боломжтой"

Ковид цар тахал анхлан дэгдэх үед Гадаадаас ирсэн иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах байранд тусгаарласан, мөн үргэлжлүүлэн 14 хоног гэрт гээд нийт 35 хоног тусгаарласан УОК-ын шийдвэрийг хууль бус эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд Шүүхийн шүүх хурал өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон байгаа билээ. 

Иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий энэхүү нэхэмжлэлийн талаар Фиделитас Партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг мэдээлэл өглөө. 

Тэрээр "Хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлээд хүний зорчих эрхийг хязгаарлаж, үүний улмаас тусгаарлалтын байранд төлсөн төлбөр нь хохирол болсон байна гэдэг байдлаар маргаан өрнүүлсэн. Энэ нь хэм хэмжээний акт учраас давж заалдах шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр шүүхийн шийдвэр гаргасан.

Тухайн шийдвэрт дэлхий нийтэд цар тахлын асуудал дэгдэж, хөл хориотой байсан байхад үүний эсрэг Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээг буруутгах аргагүй. 21 хоног тусгаарлана гэж тогтоосныг шүүхээс зөв, буруу гэж шүүх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байгаа" гэлээ. 

Түүнчлэн тэрээр хөл хорионд орсон 24 мянган иргэний асуудал бий гээд "Тухайн иргэдийн тусгаарлах байранд төлсөн төлбөрийг барагдуулах ёстой талаарх Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага гарч байсан. Уг иргэд хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулсан. УОК-ын шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах журам, бүх шаардлагыг зөрчсөн байгаа юм. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахад захиргааны байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээ талаас нь дүгнэлт хийгээгүй. Гомдлын дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх найм дахь удаагийн хурал болох гэж байна. Хариуцагчаар УОК-оос хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон" гэсэн юм. 

Мөн тэрээр гарсан зардлын тухайд "21 хоног тусгаарлан ажиглах хугацаанд 1,075,000 төгрөг төлсөн иргэн бий. 15 удаагийн шийдвэрээр тусгаарлан ажиглах хоногийг 3, 7, 10 гэх мэт харилцан адилгүй байдлаар тогтоосон байдаг. Энэ хугацаанд иргэдийн тусгаарлалтын байранд төлж байсан мөнгө нь харилцан адилгүй. УОК-оос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, хуульд нийцэхгүй гэдэг нь тогтоогдвол тусгаарлагдаж байсан иргэд маргах боломжтой. Ингэхдээ өөрийн баримтаар нотлогдох зардлаа нэхэмжилж болно" гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 14 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 16 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 16 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 16 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top