x

GS25 сүлжээ дэлгүүр 10 хоног тутамд 12 азтан тодруулна

Үйлчилгээний стандарт, ая тух, найрсаг байдлаараа дэлхийд тэргүүлэгч олон улсын сүлжээ GS25 дэлгүүр Монголд анхны салбараа өнгөрсөн оны 5 сард нээсэн билээ. Энэ хугацаанд хэрэглэгч бидний завгүй амьдралд хэрэгтэй бүхнийг замд дайж, эрүүл, шинэ, найдвартай хоол хүнсээр ханган, ая тухыг бодитоор мэдрүүлсээр, амьдралын хэмнэлийн салшгүй нэгэн хэсэг, ая тух мэдрүүлдэг хайртай брэнд маань болжээ.

GS25 дэлгүүр нь анх нээгдсэн цагаасаа хойш өдөр бүр 1+1, 2+1 урамшуулалтай байдаг ба хэрэглэгчид худалдан авалт бүрдээ оноо, стикер цуглуулан, хэрэглээ бүрээсээ хөнгөлөлт эдэлж, сонирхолтой бэлгийн эзэд болох боломжтой байдаг. Үүнээс гадна тэд бүх салбарууддаа төлбөрийн бүх шийдлийг нэг дор цогцлоож, хэрэгцээт нэгжээ авах, автобусны картаа цэнэглэх зэрэг өдөр тутмын амьдралыг хялбаршуулсан олон үйлчилгээг санал болгож, хэрэглэгчдэдээ хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

Тэдний бас нэгэн онцгой давуу тал бол дижитал хэрэглээг дэмжсэн дэлгүүрийн төгс аппликейшн юм. Тус апп-ыг ашиглан хайртай дотнын хүмүүстээ бэлэг илгээх, Даваа гараг бүр бэлэгтэй тоглоом тоглох, урамшуулалд авсан бүтээгдэхүүнээ “Миний хөргөгч” хэсэгтээ хадгалж хүссэн үедээ ашиглах зэрэг олон сонирхолтой цэсүүдтэй бөгөөд, аль хэдийн 175 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болоод амжжээ.

Ийнхүү хэрэглэгчдэдээ ая тухыг бодитоор мэдрүүлж, амьдралын хэмнэлийг нь хялбар, шинэлэг байлгах зорилготой GS25 дэлгүүр маргааш буюу 9 сарын 30-нд Налайхад 100 дахь салбараа нээж байна. Ийн ердөө 18 сарын дотор буюу хамгийн хурдацтай өргөжин тэлж, 100 салбар нээсэн ая тухтай дэлгүүр боллоо.

Налайхад байрлах “Замд гаръя” нэртэй 100 дахь салбараар нээлтийн өдөр үйлчлүүлсэн бүх хэрэглэгчдийг GS25 болон харилцагчдын зүгээс бэлдсэн онцгой гарын бэлэг, төрөл бүрийн 1+1 урамшууллууд хүлээж байгаа тул нээлтийн үеэр заавал зочлохыг танд зөвлөж байна.

зураг

Түүнчлэн уг баярыг тохиолдуулан бүх салбаруудаар “Уншуулаад, урамшуулъя” аяныг эхлүүлж байгаа бөгөөд нийт 30 хоног үргэлжилж, 36 хэрэглэгчид бөөн бөөн бэлгийн эзэд болох юм. Урамшуулалт аяны хугацаанд 10 хоног тутамд 12 бэлгийн эздийг тодруулж Airpods Pro, Dell Inspiron 15 зөөврийн компьютер, 1 сарын CAFE25 латте-н эрхийн бичиг зэргийг бэлэглэх болно.

Урамшуулалт аян нь 9 сарын 30-наас 10 сарын 29-ний хооронд үргэлжлэх бөгөөд, 10 хоног тутам буюу 10/10, 10/20, 10/31-ний өдрүүдэд бэлгийн эздийг GS25mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

  1. 10’000₮-с дээш худалдан авалт хийсэн баримт бүрд 1 эрх үүснэ.
  2. Худалдан авалт хийхдээ GS25 апп-ын QR код уншуулснаар таны эрх идэвхэжнэ.
  3. Урамшууллын эрх нь тухайн 10 хоногтоо хүчинтэй.

Та өөрийн цуглуулсан урамшууллын эрхүүдээ GS25 апп-ын “Миний урамшуулал” хэсгээс харах боломжтой.

Урам зоригтойгоор 100 салбар дэлгүүр нээн урагшлах GS25 дэлгүүрээр зочилж, урамшуулалт аянд нь идэвхтэйгээр оролцож, төрөл бүрийн бэлгийн эзэн болж, шинэ содон бүхнийг биеэр мэдрэх боломжийг хэрэглэгч танд үлдээлээ. 100 дахь салбар дэлгүүрээр тавтай морилж, хэрэглэгч танд бэлдсэн онцгой бэлэг, урамшууллуудтай хамт байгаарай.

“Замд гаръя” нэртэй 100 дахь салбарын хаяг: Налайх дүүргийн 1-р хороонд байрлах ТЭС шатахуун түгээх станцын зүүн талд

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 15 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 15 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top