x

Ц.Сосорбарам: Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн нөлөөллийн бүсэд орж буй иргэд нүүх газраа өөрсдөө сонгоно

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих төслийн нэгжээс ажлын явц болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тайлангаас танилцууллаа.

Тус УЦС-ыг барихаар 28,000 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Үүний 9,800 га талбайд нь нуур үүсгэх юм. 

Төслийн нэгжийн танилцуулснаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутагт байгуулахаар тооцсон байна.

Нөлөөллийн бүсэд

  • Өмнөговь сумын Улиаст баг 123 км2

  • Баяннуур сумын Цэцэгт баг 104.2 км2

  • Мянгад сумын Чацаргант баг 46.2 км2

  • Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутгаас 5.5 км2 талбай орж байна. 


Дээрх газар нутагт амьдарч буй иргэд, ан амьтан, ургамалд ямар нөлөө үзүүлж буйг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зөвлөх үйлчилгээний багийн ахлагч Ц.Сосорбарамаас тодрууллаа.

-Эрдэнэбүрэнгийн УЦС бол том төсөл. Гэхдээ байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж иргэд эсэргүүцсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Жишээлбэл, мод, ургамлын тухайд?

-Энэ хэмжээний газрыг усанд оруулж, нөлөөлөлд өртүүлж буйг хараагүй тул өөрсдийн амьдарч буй орчныг бодох нь аргагүй.

Байгалийн компонентууд буюу хөрс шороо, хадлан, бэлчээрийн ургамал бүхий газар нөлөөлөлд өртөж байгаа. Энэ нь ойролцоогоор 884 га талбай. Уг талбайн ихэнх хэсэгт бургас болон бутлаг ургамал, цөөн хэсэгт модлог ургамал бий. Үүнийг ойн болон биологийн чиглэлийн мэргэжилтнүүд нөөцийг нь тогтоосон. Нэг га газарт ойролцоогоор 2,000 тарьц байдаг гэсэн харьцаагаараа тооцсон. 

Хууль журамд зааны дагуу бүгдийг нь нөхөн сэргээнэ. Хэдэн жилийн хугацаанд, хаана тарих зэргээ тооцчихсон. 

-Тэгвэл амьтдын амьдрах нөхцөлд сөрөг нөлөө учрах уу?

-Тухайн бүсэд 61 зүйлийн амьтан бүртгэгдсэн. Онцгой нөлөөлөл байхгүй. Учир нь уулаараа нутагладаг гол төлөв аргал, янгир, ирвэс зэрэг амьтан бий. Тэдэнд ямар ч нөлөөлөл байхгүй. Ус хүчтэй урсах хоолой нь туннель дундуур явж, доод хэсэгт нь барилга баригдана.

Нуур байгуулснаар намаг, нуга бүхий газрын амьтад, нүүдлийн шувууд улам олширно. Үзэсгэлэнтэй сайхан газар болж, амьтдад тааламжтай нөхцөл бүрдэх юм. Мөн уур амьсгал сайжирна. 

-Гэхдээ нөлөөллийн талбайд өртөж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зааж өгсөн газар нь амьдрах ямар ч боломжгүй гэж байгаа. Иргэд амьдрах нөхцөлөө алдаж байгаадаа л хамгийн их бухимдаж байгаагаа илэрхийлж байна?

-Төсөл эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьж буй зүйл. Нүүх газраа иргэд өөрсдөө сонгоно. Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэдэг хуулийн заалт бий. Сонгосон газрыг нь улсаас тохижуулж, сургууль, баг, цэцэрлэг, цахилгаан, гар утасны сүлжээ, худаг ус гээд бүгдийг нь төлөвлөсөн. Тэндээ ойрхон амьдарна гэвэл боломжит газруудыг нь зааж өгсөн. Өөр сум, хүсвэл өөр аймагт ч очиж амьдрахаар сонгож болно. Хүмүүс нь л хүлээж авахгүй байна. Бүх нөхцөлийг нь бүрдүүлчихсэн.

-Хэрвээ амьдарч байгаа газраа чөлөөлбөл хүссэн газартаа амьдрах боломж, зохион байгуулалтыг нь төр хариуцна гэж ойлгож болох уу?

-Тийм. Газрын тухай хуулийн 42.2, 42.3 дугаар заалтад нөхөн олговор олгох, газар солих зэргийг хэрхэн зохицуулах талаар заасан. Үүнд өмнөхөөс нь дордуулахгүй байх гэсэн байдаг. Хэрэв одоохондоо дордоод байвал хадлан, бэлчээрийнх нь ургамалтай тэнцүү хэмжээний өвс, хадланг өөр газраас татаж, хөнгөлөлттэй үнээр өгнө. Тэр хооронд бэлчээрийг нь сайжруулах төсөл хэрэгжинэ. 

-Иргэдийн төлөөлөлтэй хэр их уулзаж, санал бодлыг сонссон бэ?

-Би Баяннуур сумын бүх айлаар орсон. Миний уулзсан айлууд хагас суурьшсан, алим жимс, ногоо тарьсан, том чулуун хашаатай гэх зэрэг айлууд бий. Тэдний нөхөн олговрын хэмжээ 100 сая дөхдөг. Гэтэл зарим айлынх нь 270 мянга болдог. Ийм байдал үүсэж байгаа учраас төрөөс үүнийг тэгшрүүлж, хүн бүрийн тоогоор 15.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 


Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийн 1,241 иргэн бий. Эдгээр иргэнд нэг удаагийн нөхөн олговроор 15.2 сая төгрөг олгох Засгийн газар шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 15 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 15 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top