x

Х.Нямбаатар: Оюутолгой бол Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын толь

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болжээ.

Тодруулбал, А хэсэг буюу 10.2 га газрыг "Рио Тинто" компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулах юм байна.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Бид зарчмын хүрээнд арга замуудыг эрэлхийлж, Улаанбаатар хотын зүрх болсон Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүлэхээр хууль эрх зүйн тал дээр НИТХ-аар шийдвэр гаргуулсан.

Энэ хүрээнд өнөөдөр "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Хүүхдийн паркийн төлөөлөл, нийслэл хамтран гуравласан гэрээг хийж, "Рио Тинто" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газарт олон улсын стандартад нийцсэн тохижилт хийхээр боллоо.

Миний төсөөллөөр тус газарт Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт үйлчилгээ хийж, хүүхэд залуучууд, иргэд чөлөөтэй орж гардаг, амарч зугаалдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.

Хүүхдийн парк 1966 онд анх байгуулагдсан цагаасаа эхлээд иргэдийн зүрхэнд үлдсэн чухал газар" хэмээн онцлон хэлсэн юм. 

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох "Рио Тинто", “Оюутолгой” төсөл улаанбаатарчуудад дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр боллоо.  Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд, мөн УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж байгаагийнхаа хувиар өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. “Оюутолгой”-г Монгол Улсад оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын толь гэж хэлж болно. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байж дараагийн томоохон төслүүд хөдлөх боломж бүрдэнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 15 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 15 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top