x

УОК-ын шийдвэрийг хууль бус эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо

Улсын онцгой комиссын шийдвэр нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болохоор хуульд тусгайлан заасан гэв.

Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” байна.

Иргэн Б.Баялагмаагаас “... Улсын онцгой комисс нь журам батлахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх агуулгаар дээрх шийдвэрүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс хохирол (тусгаарлах байрны 21 хоногийн төлбөр) учирсан хэмээн хохирлыг нөхөн төлөхийг даалгуулахаар маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн гомдлоор Улсын дээд шүүх хэргийг давж заалдах журмаар хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий захиргааны байгууллага уг актыг батлан гаргаж, нийтэд мэдээлснээр тухайн акт хүчин төгөлдөр болно” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу “... гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” Улсын онцгой комиссын шийдвэрүүд нь нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх үндэслэлээр буюу нэн даруй баталсан бөгөөд хүчин төгөлдөр болсон журам (захиргааны хэм хэмжээний акт)-аа баталсан захиргааны байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр, Хууль зүй, дотоод хэргийн яам уг журам нь хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж, бүртгэн, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлэх зэрэг ажиллагааг хийхээр зохицуулжээ.

Энэ тохиолдолд хүчин төгөлдөр болсон дээрх журмуудаа Улсын онцгой комисс нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээгүй, тус журмуудыг шалган, бүртгэж, нийтлүүлэх зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийгдээгүй нь тогтоогдож байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан тусгай журмын дагуу нийтэд мэдээлснээрээ нэгэнт хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг “хүчин төгөлдөр бус” гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Энэ үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдаа гаргасан, мөн зарим үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн байх тул залруулсан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 48 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 21 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 32 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 50 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top