x

Ж.Ганбат: ЭТТ сүүлийн зургаан хоногт Монгол Улсад 15.8 сая ам.доллар оруулж ирсэн

Эрдэнэс Тавантолгой ХК-д аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Тус компани дээр нөхцөл байдал ямар байгаа талаар төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Миний бие аравдугаар сарын 26-ны 15:00 цагт Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эн тэргүүнд 500 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирэхэд анхаарч, гол ажлаа зохион байгуулсан. Энэ хүрээнд Боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлуудыг танилцуулахад тус хорооноос Баасан гарагт шийдвэрээ гаргаж, тухайн өдрийн оройноос нүүрс тээвэрлэлт эхэлсэн. 

Намайг ажил авахад Тавантолгойн уурхай дээр 20 орчим километр газарт 500 орчим машины цуваа үүссэн, нүүрсээ ачихад хүндрэлтэй байдалд орсон байсан. Оновчтой зохион байгуулснаар уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн тоог буурууллаа.

Мөн аравдугаар сарын 26-наас хойш буюу томилогдсон өдрөөсөө хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад, Цагаан хаднаас цааш борлуулах замаар 15.8 сая ам.долларыг Монгол Улсад оруулаад байна. Энэ байдлаараа ондоо багтаж Монгол Улсад 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн боломж бий. 

ЭТТ ХК өмнө нь 200-300 орчим тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрсийг экспортод гаргаж байсан бол аравдугаар сарын 26-наас хойш өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөрт гаргаж байгаа.

500 сая ам.долларыг оруулж ирэхэд өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, сардаа 2.5 сая тонн нүүрс экспортолж байж, сард 250 сая ам.доллар оруулж ирэх боломжтой байгаа юм" гэлээ.

ЭТТ ХК-д офтек нөхцөлтэй гэрээ дөрөв бий бөгөөд нэг нь маш нууцын, нэг нь нууцын зэрэглэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 10 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 43 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 53 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top