x

Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хотод амьдарч буй хэн бүхний хувьд ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь нь стандарт билээ. Амьдран буй орчноос эхлээд үйлчилгээ авах, зорчих гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөх эдгээр стандартыг тогтоох, мөрдөх нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд олон давуу талыг бий болгоно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан нь хот стандарттай болох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Улаанбаатар хотын хувьд нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 9 бүлгийн 38 стандартыг баталсан нь 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү хэм хэмжээ, стандартыг таниулах, мэдээлэл өгөх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд, урт хугацааны хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлохоор Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр  зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Д.Сумъяабазар: Хотын хөгжлийн шинэ чиг эндээс эхэлнэ

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “НИТХ Хотын анхны стандартыг хэлэлцэж баталсан нь Улаанбаатарын түүхэнд нэгэн шинэ эхлэл болон тэмдэглэгдсэн. Цаашид стандартыг хэрхэн таниулах, мөрдөх, тогтолцоог нь бэхжүүлэх талаар та бүхэнтэй зөвлөлдөхөөр цуглалаа” хэмээн зөвлөгөөнийг нээлээ.

Зөвлөгөөнд шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва болон холбогдох байгууллага, газрын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн, салбар салбарын төлөөлөл оролцсон юм.

Хотын дарга Д.Сумъяабазар зөвлөгөөний үеэр “Хотыг хот шиг хөгжүүлэх, иргэндээ ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй, эмх замбараатай болгохын тулд хийх бодит алхам нь нэгдсэн стандартыг боловсруулах, батлах, хэрэгжүүлж эхлэх үйл явц болж байна. Улаанбаатарын хувьд энэ бол шинэ эхлэл. 50 жилийн дараа, 100 жилийн дараа бидний үр хойч амьдрах энэ хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиг эндээс эхэлнэ. Бүгдэд ээлтэй орчин, хүртээмжтэй тэгш үйлчилгээ, ажиллаж амьдрах аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлэх бодлогын бичиг баримтыг цаашид олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, мөрдөх, хэрэгжилтийг нь хянах үйл явцад төр, албан байгууллагууд, иргэд бүгд нэгдэж, өөр өөрсдийн санаачилга, манлайллаа үзүүлэх нь нэн чухал.

НИТХ-ын хурлаар баталсан эдгээр стандартыг хийж буй, цаашид хийх ажилд тусган мөрдөөд эхэлж байна. Тухайлбал, нийтийн тээврийн салбарын стандартыг хангасан 65 автобусыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхдээ энэ шаардлагуудыг мөрдөнө гэсэн үг” хэмээн онцоллоо.

Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан. Мөн стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан юм. Тиймээс хэрэгжилтийн хувьд биелэх бүрэн боломжтой, олон улсын жишигт нийцсэн, хэрэглэхэд хялбар, үнэ төлбөргүй зэрэг олон давуу талтайг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Цогц, хялбар, хүртээмжтэй

НИТХ-аар батлан хэрэгжүүлж эхэлсэн есөн бүлэг, 38 стандартыг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва танилцууллаа.

Хотын стандартын эхний хэсэгт нийгмийн дэд бүтэц, хот төлөвлөлт, хот байгуулалт, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, гэрэлтүүлэг гэрлэн чимэглэл, хог хаягдлын менежмент, иж бүрэн гудамж, ногоон байгууламж гэсэн чиглэлд тавигдах ерөнхий шаардлага, стандартууд багтжээ. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэнд, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий стандартуудаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл, гудамж талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж гээд ерөөс хотод оршин сууж буй бүгдэд хамаатай асуудлыг чухалчилсан байна.  

Түүнчлэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээтэй холбоотой бүхий л шаардлагыг нэг дороос цогцоор нь хүлээн авч танилцаж болох,  зураг дүрслэлээр тайлбарласан тул ойлгоход хялбар, хүн бүрд нээлттэй, ил тод, үнэ төлбөргүй, нэгдсэн бүртгэлийн тогтолцоотой учраас хайх, уншиж судлах, танилцахад хялбар, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн, мөн стандарт бүр түүнд агуулсан хэм хэмжээ, тавигдах шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх шалгах хуудастайгаараа онцлог аж.

Бүгдийн оролцоо чухал

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.

Ингэхийн тулд эдгээр стандартыг таниулах, мэдээлэл түгээх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад оролцогч бүх талын буюу төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоо, мөн одоо мөрдөж буй бусад хууль, дүрэм журамтай уялдах нь чухлыг чуулганы үеэр онцолж байлаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Стандартыг хэрэгжүүлэх шатандаа бусад хууль журам, норм дүрэм, техникийн шийдлүүдтэй уялдуулах нь чухал” гэж саналаа хэллээ.

Ташрамд, энэхүү нэгдсэн зөвлөгөөний дараа салбар салбарын төлөөлөл, мөн залуус нийгмийн бүлэгт чиглэсэн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, хотын стандартын талаар таниулах, санал солилцох ажлуудыг хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Замын хөдөлгөөний стандарт???
    2022 оны 11 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 11 цаг 23 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 56 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 6 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 13 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 13 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top