x

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулна

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийн өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулыг иргэд, олон нийтэд зарлан мэдээлэх нэгдсэн төлөвлөлтийг хийж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.

Улсын хэмжээнд ашиглагдаж буй зарлан мэдээллийн төхөөрөмжийн 90 орчим хувь нь гар ажиллагаатай, радио станцуудын 70-80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Одоогийн байдлаар гамшгийн аюулын зарлан мэдээллийн систем (51 цамхаг, 2 телевиз, 10 FM радио)-ээр зарлан мэдээллийг хүргэж байгаа боловч үүрэн холбооны хэрэглэгчийн гар утсанд гамшгийн зарлан мэдээлэл (мессеж)-ийг шууд хүргэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхагийн хамрах хүрээ нь нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамарч байгаа бөгөөд хотын дуу шуугиан, өндөр барилга байгууламж зэргээс шалтгаалан нийт иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй байгаа аж.

Иймд олон улсын жишигт нийцсэн, технологи зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах зайлшгүй шаардлага талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд хэллээ.

Үүний хүрээнд Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар бэлэн байдлын чадавхыг бэхжүүлж, гамшгаас учрах хохирлыг бууруулах зорилгоор “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2028 онд Улаанбаатар хот, 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж.

Үндэсний хэмжээнд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн систем байгуулагдсанаар улс, бүс нутаг, аймгийн хэмжээнд Онцгой байдлын байгууллагыг түшиглэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвүүдийг байгуулж, зарлан мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэх дэд систем, дотоод зарлан мэдээллийн системийг бий болгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 30 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 3 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 13 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top