x

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын спортын төрөлд E-Sport багтлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тус наадмын спортын 11 төрөлд электрон спорт буюу E-Sport орохоор болсон. Зүүн Азийн залуучуудын наадамд анх удаа E-Sport орж буй энэхүү үйл явдлын хүрээнд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо болон Азийн Электрон спортын хороо хамтын ажиллагааны Санамж бичиг өнөөдөр байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч бөгөөд Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэд дарга З.Төмөртөмөө “Хүн амын 70 орчим хувийг 45 хүртэлх насны хүмүүс эзэлдэг тул Улаанбаатар бол залуучуудын хот. Зүүн Азийн залуучуудын наадам нь Монгол Улсад зохион байгуулж буй залуучуудын анхны томоохон наадам учраас Засгийн газар болон нийслэлийн түвшинд онцгой анхааран бэлтгэж байна. Хотын удирдлагууд залуучуудаа дэмжих зорилгоор тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан энэ удаагийн наадамд E-Sport-ыг оруулсан. Спортын уг төрлийг зөв талаас нь хөгжүүлэхэд мэргэжлийн түвшинд санал солилцож, хамтран ажиллахыг нийслэлийн зүгээс хүсэж байна” хэмээсэн юм.

Азийн Электрон спортын хорооны гүйцэтгэх захирал Себастиан Лау залуучуудын хувьд E-Sport-ын хөгжил маш чухал гэдгийг цохон тэмдэглэж, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын дараа залууст E-Sport-ын боловсрол олгох, эцэг эхчүүдэд E-Sport-ын талаар зөв ойлголт, зохистой мэдээлэл өгөх төсөл, хөтөлбөр зохион байгуулна гэдгээ хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 57 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 30 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top