x

С.Шаарийбуу: Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй

Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз улсын цагдаагийн хоёр ажилтан болон улс төрд нөлөө бүхий Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингит буюу 1.1 сая орчим ам.долларын нөхөн төлбөрийг талийгаасийн ар гэрт олгох шийдвэр гарсан юм. 

Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу "Миний гэнэхэн охин тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж мэддэг, чаддаг юмаараа зүтгэж явсан. Би охиноо их санадаг. Санахгүй байхын арга байхгүй. Өнөөдөр би түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. 

Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-аас 2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн. Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Малайзын төр өөрчлөгдсөн. Ингээд бид ялалт байгуулсан. Гэмт этгээдүүд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн. Шударга үнэнийг шүүх цаг ингэж ирдэг юм байна.

Би иргэнийхээ төлөө захидал илгээж байсан Х.Баттулга, Г.Занданшатарт баярлаж байна. Хэвлэл мэдээллийнхэндээ баяртай байна. Хэдэн төгрөг дээр ач холбогдол битгий өгөөрэй. Хүний амь настай харьцуулашгүй юм шүү. Би тэр хэдэн тоонд баярлахгүй байгаа. Харин уучлаарай гэж хэлүүлэх гэж 17 жил тэмцсэн. Би Малайз, Австрали, Монгол, Франц гээд олон орон, Хүний эрхийн байгууллага зэрэг олон газарт нийтдээ 30 гаруй захидал бичсэн. Уучлаарай гэж хэлүүлж чадсан нь ялалт. Нөгөө талаас давж заалдах байх. Тийм эрх нь байгаа. Би ч зүгээр суухгүй. Цаашид хүний эрхийн төлөө шүгэл үлээгч байна. Та бүхэндээ баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Мундаг эр хүн юмаа
    2022 оны 12 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 56 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 29 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top