x

Соёлын яам төмс тараах биш, түмнийг гэгээрүүлэх ёстой!

Монгол Улс соёл хариуцсан яамтай болоод гурван жил болж байна. Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү сошиал дагаж хөөсөрдөг, хөвдөг яам болжээ.

Өнөөдрийн энэ нийгэмд, олон нийтэд гэгээрэл, гэрэл хэрэгтэй байна. Уншуулж судлуулж, урагш ахимаар байна. Олон жилийн дараа эргэж сэргэсэн соёлын асуудал эрхэлсэн яам нь амьд уу? У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрээр өрхийг нь сөхөөд, үүд хаалгыг нь нээгээд, мөнгө төсвийг нь шийдээд өгсөн санагдана. Одоо л улс оронд соёлын бодлого онцгойроод гараад ирэх нь гэж олон нийт хүлээсэн.

Харамсалтай нь, Соёлын яам нь соён гэгээрүүлэхээс илүү төмс тарааж, түмнийг бухимдуулах болсон нь худлаа биш. Харин үндсэн чиг үүрэг болсон соёлын бодлогоо Утга зохиол, Уран зураг, Дуу хөгжим, Кино урлаг гээд тус тусдаа ТББ-уудад лаахайдаад орхисон хэвээр. Нэгдсэн бодлого байдаггүй юм уу, чиг зүгээр хангадаггүй хэрэг үү? Шинэ яам төлөвших, торниж бойжих явц дуусаагүй л байна уу?

Өнөөдөр иргэн бүрд нийгмийн соёл гэгээрэл, яаж дутагдаж байгааг бодлого тодорхойлгч нар нь хар. Олон нийтийн телевизүүдээ хар. Гаднын хуулбар шоу, сугалаа, Хятад Солонгос кино. Үзэгчдээсээ аль хэдийн хоцорсон нэвтрүүлгүүд. Улиг болсон хэдэн ток шоу дүүрсэн хэдэн сувагтай. Үндэсний телевиз нь зурагдсан пянз шиг болж зууны хагас тэртээх шигээ л сууж байна. Үзэл санааны өөрчлөлт, дэвшилд хөтөлсөн ямар ч хөтөлбөр, контент алга. Монголчуудын эв нэгдэл, эх оронч үзлийг эрхэм болгосон, улс орны язгуур эрх ашгаа дээдэлсэн ямар контент, нэвтрүүлэг хаагуур гялайж гялтайгаад байна аа? Нөгөө кино урлаг дэмжих сангийн мөнгө яасан бэ. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, цогцолбор барих юу болсон бэ? Бурханд булаалгаж орхисон билүү. Буцаагаад авч чадсан бил үү, Сайд аа!

Хүн төрөлхтний болон өөрийн улсын сонгодог ном зохиол сурталчилсан ямар арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна, та нар. Гадаадаас хуулбарласан уран бүтээлүүдийн давлагаа. Хяналтгүй харь соёлын довтолгоонд гараа өргөөд бүрэн сууж орхисон уу. Ардын урлаг өв соёлын арвин урын санд нэг юм долдойдож. Түүгээр ажил хийсэн болж. Өмнөх үеийн өв соёлоо хойно урдаа барин гадаадаар гангарч яваа сайдын сургаас өөр танай яамнаас тоймтой чимээ ч алга. Хийж хүчрэхгүй байна уу? Сэтгэх сэтгэлгээний чадамж үнэнхүү дутаж сууна уу?

Монгол Улсын соёл гэгээрлийн алтан хөмрөг хариуцна гэдэг, Соёлын аугаа их сэтгэгчид, зохион туурвигчдын байгууллага толгойлоод сууна гэдэг тэнэг зоригтой, эвсэл хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил биш ээ. Уран мэдрэмж ухааны цараа алстай хүмүүсийн л ажил. Харин ч урлагийн салбарт өөрсдийн хүчээр яваа талбар, талбарын хувь уран бүтээлчдийн олон жилийн сэтгэл зүтгэл бүтээл дээр соёлын яам шошгоо хадаж хэдэн жил амь тээх гэсэн юм. Эсвэл мундаг сайдын дор мунхаг хүмүүс байгаад байна уу? Сайд нь сайн, баг нь бараан байж ч болно шүү дээ.

Хэрэв тийм бол сайдаараа халхавч хийсэн салбадай нараа яамнаасаа зайлуул. Чаддаг мэддэг хүмүүсээр хүрээлүүлээд чамбай чанга ажиллаад эхэл. Үндэсний соёл чиг баримжаа гэдэг үнэндээ ганц сайдын гадаад хэлний мэдлэг. Энэ тэндээс нь хагас хугас хуулсан эмх цэгцгүй олон улсын соёлын хэлтэрхийг эвлүүлж ойлгохыг хэлдэггүй байх аа. Энэ нийгмийн стресс бухимдлыг анагаах ямар кино, контент байна гаргаад ир дээ. Ямар соён гэгээрлийн нэвтрүүлэг, ямар санал болгох ном зохиол байна вэ чиглүүлээд өг л дөө. Сошиалын хар барааныг жаахан сүлж гэгээ оруулах талаар бодож төлөвлөсөн юм байна уу. Арга ухаан алга уу. Соёлын Яам минь ээ! 

Hollywood гэж хол харайхаасаа өмнө, Netflix гэж нэвт үлээхээсээ урьтаж ядаж нүүдэлчин угсаатан Монгол туургатандаа хүрч ажил аа. Хэдхэн жилийн өмнө даган дуурайдаг байсан Өвөр Монголчууд өмнө чинь гарчихлаа. Тэгэхэд тусгаар улсын соёл тулгандаа сүүмэлзсээр байх уу. Аялал жуулчлал гээд Ерөнхий сайд ирэх жилээс дэлхийд хаалгаа дэлгэлээ. Ерөнхийлөгч нь Их Хааны музей, Төв номын сан бариулаад өгчихлөө. Одоо Үндэсний Урлагийн Их Театрын төсөв хөрөнгө бүрэн шийдүүлчихлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар тултал дэмжээд л байгаа харагдах юм. Ядаж БОАЖЯ- тай ажлаа уялдуул, хамтран ажиллах гэрээ, чиглэлээ тодорхойл. Аймаг сумдын соёлын байгууллагыг жуулчны бааз байгууллагуудтай холбож өг. Урын сан нь орон нутгийн үзэгчдэдээ эл доль болчихсон үдэшлэг голдуу ажиллагаатай өчнөөн сумдын соёлын төв байна.

Саяхан л УИХ-ын зарим гишүүд хэдхэн сумын соёлын төвийн төсөв хэлэлцэхэд хөдөөгийн соёлын төвүүдийг чинь асар буруу ойлголттой явдаг нь харагдсан. Та нарын л байгаа царай тэдэнд ч, нийгэмд ч ийм ойлголт өгч байгаа юм шүү. Энэ улс орон, иргэдэд соёлын чиглүүлэгч чиг баримжаа хэрэгтэй байна аа. Чинбатын охин минь чиглүүлээрэй алив ээ, алив. Тавлаж байгаа юм шиг асууя. Та нар ч өөрсдөө соёлынхоо талаар таг баримжаагүй тас харанхуй тууж яваа даа. Тархины тэжээл болсон соёлын асуудлаа өнөөдрөөс эхлэн танай яамнаас нэхэх болно. Өөр бусад уран бүтээлчдээ ч ер нь уриалъя. "Соёлоо соёолуулъя" давлагаа үүсгэхээс ч өөр арга алга. Нийтэлдэг бичдэг бүхэн нэгдээд явчихна гэдэгт итгэлтэй байна. Сэтгүүлчид минь энэ тал дээр сэрж уриалах цаг болжээ. Үндэстний соёл харанхуй байна хүмүүс ээ! Нийгэм ийм байгааг харахаар нэхэхээс ч өөр ямар ч арга алга. Иргэдээ соёлжуулахгүй юм бол Соёлын нэрээ солино уу, сайд аа.

О.Түвшиндэмбэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 9 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 9 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 10 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top