x

Төрийн цэргийн болон хууль сахиулах алба хаагчдын цалинг 10 дахин нэмэгдүүлэхийг шаардав

Монгол улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын 20 гаруй мянган цэргийн албан хаагчид энхийг сахиулахаар үүрэг гүйцэтгээд байгаа юм. 

Тэгвэл Монгол улсын Засгийн газар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад НҮБ-аас олгодог томилолтын мөнгөнөөс нь 30 хувийг суутгаж авч байна. Энэ байдал нь 20 жил үргэлжилж байгааг таслан зогсоох ёстойг алба хаагчдын ар гэрийнхний зүгээс мэдэгдлээ. Мөн 2022 оны арванхоёр дугаар сарын 31-нээс өмнө энхийг сахиулах ажилланаад оролцож байсан цэргийн албан хаагчдын томилолтын мөнгөнөөс суутгаж авсан 30 хувийг буцаан олгохыг тэд шаардаж байна. 

Маргааш буюу энэ сарын 21-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт дараах шаардлагыг хүргүүлнэ гэв. 

Шаардлагад, 

Өнөөдөр бодит үнэн бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад албаа нэр төртэй, үнэнч сэтгэлээсээ хааж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагч нарын ажиллах орчин нөхцөл, цалин хангамж, амьжиргааны түвшин гадаад улс орнууд, Өмнөд Солонгос болон бусад улсад хараар ажиллаж байгаа, уул уурхайн “мэргэжил шаардахгүй” ажил болон бусад салбарт ажил хийж байгаа иргэдийн цалин, орлогоос даруй 5-10 дахин бага байна.

Монголын улс төр, нийгмийн байдал, үнийн өсөлт, уул уурхайн салбарын олон их наядын хулгай, дээрэм, бусад шалтгааны улмаас цэргийн алба хаагчдын орлого нь амьжиргааны бодит хэрэгцээтэй хол зөрүүтэй байна. Цалин, ипотек, төрөл бүрийн аппликэшний, ах дүү амраг садан, найз нөхдийн орооцолдсон өр, зээлд баригдаж, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж, зарим нь амиа хорлох хүртэл хүндрэл бэрхшээлийг туулж, бие сэтгэлээр гундаж зорилго, зорилтгүй болсоор байна.

Гадаад улс оронд академи, сургалт дамжаанд тодорхой хугацаанд мэргэжил дээшлүүлж буй офицер, ахлагч нарын үндсэн цалинг 70 хувьд бууруулж байгаа нь тухайн улс оронд сурч боловсроход маш их хүндрэл учруулж байгаа бөгөөд зарим тохиолдолд сонсогч нар өргөдлөө өгөн эх орондоо буцаж, үндсэн албаа үргэлжлүүлэх хүсэлгүй байна.

Эх орноо батлан хамгаалахад зориулж буй тангараг өргөсөн цэргийн алба хаагчид, аав ээжийн хөвгүүд, охид яагаад бусад салбараас 5-10 дахин бага цалин хөлс авах ёстой вэ?

Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 10-15 жил тасралтгүй алба хаасан туршлагатай бие бүрэлдэхүүн, 1-5 жил ажилласан залуу төгсөгч, туршлага сууж байгаа 20-40 насны  офицер, ахлагч нар албаа шалтгаангүй орхиж байна вэ?

Яагаад эх орны минь дархан хил, ариун газар шороо маань эх орноо батлан хамгаалах Хуурай замын, Агаарын, Тусгай хүчний төрлийн цэрэг, Хилчин  дайчдаар дутаж байна вэ?

Яагаад тэдний аав ээж, гэр бүл, үр хүүхдийн амьдрал улам бүр доройтох ёстой юм бэ? Цэрэг, армийн хүнд хэцүү алба, мэргэжлийг сонгосон тэдний буруу юм уу? Цэргийн цолыг яагаад улс төр, урлаг, соёл, спортынхон, үндэсний бөхчүүдэд үнэгүйдүүлэн харамгүй өгч байгаа юм бэ? Бүр дэд ахлагчаас төрийн генерал хүртэл төрнө вэ? Яг одоо зарлиг, шийдвэрээ гаргаж цэргийн цолыг тэнээс хурааж авахыг шаардаж байна. Хэрэв цэргийн цолыг зайлшгүй өгөх шаардлагатай юм бол ядаж офицер цолонд хүрдэггүй, байлдагчаас ахлагч хүртэл цол олгодог баймаар байна. Дархан аварга Хорлоогийн Баянмөнх "Ардын армын ...дугаар ангийн ахлагч" цолтой байсныг сана.

Дархан хилээ хамгаалж байгаа хилийн цэргийн машин шатахуунгүй зогсож, Зэвсэгт хүчний өндөр мэргэжлийн торгон цэрэг МИАТ ХХК-д харуул хийж, тусгай мэргэжлийн офицер нь түүнийг хараад уйлахад хүрсэн шалтгааныг юугаар зөвтгөх вэ?

Төрлийн цэргийг нохойд барьдаг мод шиг үзэж, төмөр зам, авто зам бусад бүтээн байгуулалтад нойр хоолгүй зүтгүүлж, бие сэтгэлийн өндөр ачаалалтай ажиллуулж байгаа нь бүрэлдэхүүний эрүүл мэндэд ноцтой хор уршиг дагуулж буйг армиас төрсөн Ерөнхийлөгч Та мэддэг үү?

Ядарч туйлдсан ч гэлээ эх орнныхоо нэрийн өмнөөс харийн улсыг зорьж, амь биеэ үл хайхран, эрүүл мэндээ золин зүтгэж байгаа “ЭНХИЙГ САХИУЛАГЧ” офицер, ахлагч нарын томилолтын мөнгөнөөс 30 хувийг Засгийн газар ямар үндэслэлээр авч байна вэ? Энэ бүхний хариултыг 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө өгөх, энхийг сахиулах ажиллагаанд амь биеэ үл хайхран зүтгэсэн 20.000 гаруй цэргийн алба хаагчид, тэдний ар гэр, үр хүүхдийг баярлуулахыг шаардаж байна.

Хуучирч муудсан цэрэг цамцны дотор эх орон, хайртай бүхнээ гэсэн халуун зүрхнээс өөр юу ч үлдсэнгүй... Эрхэм Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-ийн хүндэт гишүүд ээ!

Монгол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын одоо авч байгаа цалинг 10 дахин нэмэгдүүлж байж цэрэг, арми жагсаалдаа бүрэн байх болов уу гэж бодно.

Дээрх хууль хүчний байгууллагын ар гэр, ахан дүүс төлөөлж энэхүү эсэргүүцлийн шаардлагаараа тайван жагсаалд нэгдэж байна. Хариуг холбогдох яам, агентлагтай яаралтай зөвшилцөн, хамтран шийдвэрлэх арга замаа бидэнд танилцуулахыг шаардаж байна. Бид эх орондоо сайхан амьдармаар байна.

УИХ, Засгийн газар, яамдын дэргэд иргэдийн оролцоог үлэмж нэмэгдүүлэх, хяналтын хороог байнгы ажиллуулахыг шаардаж байна.

Иргэд, ар гэрийн төлөөллийг оролцуулсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг хийж, хамтран ажиллах төлөөлөгч томилохыг шаардаж байна" гэжээ. 

Мөн Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын ар гэрийнхний зүгээс ард иргэддээ хандан дараах уриалгийг хүргүүлж байна. 

"Эрхэм хүндэт эрхээ хуулиар хязгаарлуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хааж буй офицер, ахлагч  нарын аав, ээж ах дүү гэр бүл найз нөхдөө!

Бидний хайрт эх орны хөвгүүд охидын өнөөдөр авч байгаа цалин амьралын бодит хэрэгцээнээс 5-10 дахин бага байгааг та бид бэлхэнээ мэдэж байгаа. Тиймээс та бид нэгдэн, нэгэн сэтгэлээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр морин цагт  "Цалингаа “10 дахин нэмэгдүүлэх”, “уул уурхайн баялгийн хулгайн эсрэг" үгээ хэлж дуу хоолойгоо нэгтгэх, үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаалд нэгдэхийг уриалж байна. Та бидний ирээдүй та биднээс л хамаарна. Монгол цэрэг, цагдаагийн алба хаагчийн ар гэр, үр хүүхэд сурч боловсрох, хөгжих эрхээ хязгаарлуулж, амьдрах ёсгүй билээ" гэсэн байна. 

Хуучирч муудсан цэрэг цамцны цаана эх орноо гэсэн зүрх цохилж байдаг юм. Маршал Хорлоогийн Чойбалсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Рсёёса (172.69.252.132)
    Төрийн албаныхан, цэрэг, цагдаагийнхны цалинг их нэмж болохгүй ээ. Эд нарын өөрсдийнх нь гар, хөлийн, зарц хамгаалагч л хийнэ . Цалин хангамж өндөр байх тусмаа ард түмнийхээ талд орохгүй ээ. наадуул чинь.
    2022 оны 12 сарын 27 | Хариулах
  • hohinee (172.69.252.132)
    ih ard tumnee barivchlaad hulgaich darga nariin tald orood bai.hohino pizdakuudaa
    2022 оны 12 сарын 26 | Хариулах
    • N
      Chi ajilaa hiij bga bol, ted ch tushaalaar ajilaa hiij bn, hvnii svg min, ene delhiigees zailj busaddaa buyan bolno uu
      2022 оны 12 сарын 26
  • Зочин (172.69.252.133)
    Haha Ardchilsan Jagsaaliig Taraalaa gej uu.
    2022 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zochin (172.69.252.132)
    Ganrs tsereg tsagdaa bish baga angiin bagsh, tsetserlegiin bagsh, emch nar ajlaas mash iheer garch bna. Toriin albiig Mongoliin toriid udirdlaguud oorsdoo bodlogotoigoor suiruulj bna.
    2022 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (172.68.93.134)
    Мхш олон залуучууд ажлаасаа гарч бн цалин хаанаа ч хүрэхгүй ажлаасаа гараад амьдралд хөл алдаж бн
    2022 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (141.101.96.154)
    Zuvhun calin nemeh bish ene hulgai deermiin asuudlaar ch gesen cereg cagdaagiinhan negdej jagsaal hiisen ni deer bhoo tegj baij vr dvnd hvrne
    2022 оны 12 сарын 25 | Хариулах
  • balbar (172.69.252.133)
    butehgui bhaa
    2022 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 9 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 9 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 10 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top