x

Д.Сумъяабазар: Олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ талархал илэрхийлье!

Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Туурга тусгаар Монгол эх орныхоо төв цэг болсон нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшил, амжилт ололтын өрнүүн түүхийг бичилцэж буй эрхэм хүндэт нийслэлийн иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Урсан өнгөрч буй цаг хугацааны үнэ цэн, үр дүнг хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа онооны өрнүүн түүхээс ирэх он жилүүдийнхээ зорилт, зорилгыг хэлэлцэн тодорхойлдог он солигдох энэ цаг хугацаа Та бидний хувьд баяр талархлын торгон мөч юм.

Улаанбаатар хотын удирдлагын баг 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлаж, Хотын стандартыг баталж, хотын соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хамгаалах зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд Онлайн бизнес төвийг байгуулж, 83 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгодог болсон. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бичиг хэрэг, тээврийн хэрэгслийн зардлыг хэмнэсэн үр дүнтэйгээр 2022 оныг үдэж байна. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 180 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт, 212.4 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж, 196 мянган мод тарилаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 17.7 км хашаа, хайс, 168 байршил дахь 4248 гарааш, 346 самбарыг буулгаж, нийтийн эдэлбэр газрын зам, талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг эхлүүлэв. Энэ бол Улаанбаатар хотын иргэн нэг бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч, чөлөөтэй зорчих эрхийг хүндэтгэсэн санал санаачилга байсан бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай дэмжин ажилласанд талархал илэрхийлье.

Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын хувиар залуусын сурч боловсрох эрх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүсэл сонирхлыг хүндэтгэх үүднээс 118 байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 2022 онд 34 байршилд бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Цаашид Улаанбаатар хот урт хугацааны бодлого, төлөвлөлт, шинжлэх ухааны тооцоо, судалгаанд үндэслэн хөгжих учиртай тул энэ л зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт Улаанбаатар хотын иргэд ээ, Та бид өдгөө “Ковид-19”-ийн тархалтаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, геополитикийн зөрчил тэмцэлтэй дэлхийн улс орнуудын хооронд үүссэн улс төрийн амаргүй цаг хугацааг туулж байна. Энэхүү эдийн засгийн хямрал, улс төрийн таагүй нөхцөл байдал Монгол Улсыг ч тойрсонгүй. Энэ цаг хугацаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сүхбаатарын талбайд олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ мөн талархал илэрхийлье. Та бүгдийн шударга ёсны төлөөх тэмцэл Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадлаа.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.

Мөн нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй инженертэй хамтран ажиллаж байгааг дуулгая. Соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй, ухаалаг хотыг бий болгох бидний зорилтыг нягтлан хэмжиж, анхааран ажиглаж, хянан зөвлөж, хамтран ажиллахыг дахин хүсье.

Улаанбаатар хотын хэмжээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулан, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулахаар зорьж байна. Та бидний хамтран бүтээх Улаанбаатар хотын хөгжил дэвшилд ерөөл өргөж, улаанбаатарчууд Та бүхэндээ дахин шинэ оны баярын мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 10 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 10 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 10 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top