x

Улаанбаатар хот агаарын бохирдол багатай гэв

ӨНөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж, агаарын бохирдол, шахмал түлшний чанартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, "Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал, Нийслэлийн агаар орчны бохирдолттой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат, Цаг уур, судалгаа шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга н.Гомботүдэв нар оролцов.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр "Цахилгаан станцууд, гэр хорооллын яндан, авто тээврийн хэрэгсэл, бидний хөдөлгөөнөөс ялгарсан агаар, газрын гадаргын тоосонцор энэ мэт олон хүчин зүйл Улаанбаатар хотын агаарын бохирдлын агууламж ихсэх нөхцлийг бүрдүүлдэг. Хүйтний улирал эхэлсэн аравдугаар сараас хойш агаарын чанарын хувьд бага бохирдолтой гэдэг түвшинд нэлээн тогтвортой байсан. Ес эхэлснээс хойш агаарын температур огцом буурч, дулааны эрчим хүч шаардсан түвшинд хүрсэн. 

Хүйтний улирал, ес эхлээд, их даралтын орон тогтоод, инверсийн давхарга тогтох нөхцөлд агаар орчин маш тогтуун, бараг салхигүй гэж хэлж болох төлөв байдалтай болдог. Дээрээс нь энэ их даралтын оронд байгаа Улаанбаатар хотын хонхорхойд хүйтэн агаарын массын тунарал үүсэх процесс явагддаг. Газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0.06 хэмээр буурч байдаг процесс эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн, дээд мандалд тодорхой түвшинд хүйтэн агаарын масс гараад ирэхээр газрын гадаргад буй хүйтэн агаарын масс дээр бидний ялгаруулсан агаар мандлын бохирдуулагчид хүнд агаарын масс дотор тунараад, Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болдог. Динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг. Энэ процесс сүүлийн хоёр хоногт болсон. Бидний бохирдуулагч ялгаруулж буй үйлдвэрийн, гэр хорооллын ялгарал дээр нэмэгдэл байгаль цаг уурын хүчин зүйл үйлчилж байгаа гэсэн үг. Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их, агууламж өндөр байлаа.

Тоон утгаар тайлбарлавал, агаарын бохирдлын их агууламжийг бид 2022 оны өдрүүдийг өнгөрсөн оны мөн үеийн өдрүүдтэй харьцуулсан үзүүлэлтээр хүхэрлэг хий 658 мг/м3 байсан нь 660 мг/м3 болсон байна. Азотын давхар исэл 174 мг/м3 байсан нь 177 мг/м3 болж нэмэгдсэн нь агаар бохирдуулагч параметрүүд нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгааг илэрхийлж байна. Цаг хугацааны хувьд минут, секундээр тасралтгүй хэмждэг багажаар хэмжигдэж байгаа учраас энэ хэмжилтийн мониторинг, тоон агууламжид итгэхээс өөр арга байхгүй.

Улаанбаатар хотын агаарын орчин бага бохирдолтой гэсэн түвшинд байна. Хайлаастын ам, Зурагтын хөндий, Баянхошуу гэсэн уулын аманд агаар мандлын бичил процессын хуримтлал, бөөгнөрөл бий болоод, гэр хорооллын яндангаас ялгарсан ялгарал тодорхой, урт хугацаагаар оршин тогтнох алсын нөхцөл байдлаараа илүү их тунарал, бохирдолтой харагддаг. Амгалан, Шар хад, Толгойт, Нисэх бохирдолттой гэж тодорхойлогдож байна. Бусад орон зайд бага бохирдолтой гэсэн чанарын түвшин илэрхийлэгдэж байна" гэлээ.

НИЙСЛЭЛ 80 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд "Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар дөрвөн чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөх, нөөцөлсөн түлшээ хамгаалах, цаашлаад түүхий нүүрс оруулахгүй байх, сайжруулсан түлшийг хотоос гаргахгүй байх хяналт шалтгалтын ажлыг давхар хариуцаж ирлээ. Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, "Тавантолгой түлш" компанитай хамтарч ажиллаж ирсэн. Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын захирамж гарсан. Шахмал түлш хэрэглэж буй гэр хорооллын нийт айл өрхүүдийн хэрэглээн дээр хяналт тавихад дүүрэг, хороод хамтран ажилласан. Энэ оны хувьд 120 мянган тонн түлш нөөцөлж авсан. Улаанбаатар хотын сар хагасын хэрэглээний нөөц. Одоогийн байдлаар нөөцөлсөн түлшнээсээ 40 мянган тонныг хэрэглээндээ гаргаад, 80 мянган тонн түлшний нөөцтэй байна.

Түлшний барьцалдуулагч мидлингийн нөөц 295 мянган тонн байна. Барьцалдуулагчийн нөөц 8300 тонн, 6.3 сая тонн шуудайны нөөцтай байна. Бид 5, 6 саруудад нөөцөлсөн сайжруулсан шахмал түлшээ нэг талдаа түлшний чанар талаас сэлгэх байдлаар борлуулалтын цэгүүд рүү түгээлтэд гаргаад, үйлдвэрээс гарч буй түлшээ нөөцлөх байдлаар түлшнийхээ чанарт анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хот 557 мянган тонн түлш хэрэглэсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар энэ онд 509 мянган тонн түлш хэрэглэсэн. Нийслэлийн хэмжээнд буй 650 борлуулалтын цэгт 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгсэл бүтээгдэхүүн түгээж ажиллаж байна. Өнгөрсөн жил 530 борлуулалтын цэг байсан, энэ жил нэмсэн, цаашид ч бид өндөрлөг цэгүүд, мөн гэр хороолын айл өрхүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмээд явж байна. Нийслэлээс "Тавантолгой түлш" компанид өдөрт 3000 тонн түлшний захиалга өгч, цэгүүд рүү түгээгдэж байна" гэв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд, боловсруулсан хагас коксыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ажиллаж байгааг дуулгав. Түүнийг энгийн зууханд туршиж үзэхэд, 8-12 минут уугиад, бүрэн асалтаа авч, шахмал түлш шиг бохирдол үүсгээгүй байна. Энэ чиглэлээр Германы эрдэмтэд нарийвчлан судалгаа хийж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.143)
    Хуц
    2023 оны 01 сарын 02 | Хариулах
  • irgen (172.69.252.132)
    yadag hulgaichuud ve yaj harhaara utaa baga baidin novshnuudaa
    2023 оны 01 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 9 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 9 цаг 48 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 10 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top