x

Ө.Сумъяабаатар: 2023 оны дүүргийн төсөв, Татварын орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллана

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр 2022 оны улс, нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт болон 2023 онд дүүргийн төсөв, татварын орлогыг биелүүлэхийн тулд хэрхэн яаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр болон холбогдох хэлтсийн дарга нар мөн дүүргийн Төрийн сангийнхантай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Дүүргийн Татварын хэлтэс 2022 онд улс, дүүргийн төсөвт бүрдүүлэх ёстой татварыг 100 хувь биелүүлсэн ч нийслэлд төвлөрүүлэх татвар 88,2 хувийн биелэлттэй байгаа юм. Иймд 2022 онд нийслэлд төвлөрүүлэх ёстой орлого яагаад тасалдсан талаар дүүргийн Татварын хэлтэс болон Төрийн сангийн хэлтсийнхнээс тайлбар, мэдээлэл авлаа.

Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр 2022 онд нийслэлд бүрдүүлэх татварын биелэлт 88,2 хувьтай байгаа. Татварын орлого тасалдсан шалтгаан нь цалин орлогоос бүрдүүлэх татвар буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 13 нэр төрлийн орлогоос 4 төрлийн орлогыг 12.5-27.6 хувиар давуулан биелүүлсэн бол бусад 10 төрлийн орлого 78.7-99.7 хувийн биелэлттэй байгаа. Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буурсантай холбоотой гэсэн тайлбарыг өглөө.

Тодруулбал, өнгөрсөн 2 жилд ковид цар тахлаас улбаалж хувийн хэвшлийн ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, ажилчдынхаа орон тоогоо цомхотгосон. Үүнээс болж цалин орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн татварын хэмжээ буурсан. Гэсэн хэдий ч ААН-үүд хуримтлагдсан татварын өрөө урт хугацааны график гаргаад төлөөд явна гэдгээ мэдэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга 2023 онд татварын орлогыг бүрдүүлэхэд дүүргийн зүгээс бүх талаар нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд улмаар Ажлын хэсэг байгуулж, цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч  ажиллахаар боллоо. Үүнд, 

  • Газрын албаны бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээг авах, 

  • Дүүргийн Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулах,

  • Татварын олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах,

  • Хогноос авах татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ААН-үүдийн байгуулсан хогны гэрээг хянах, шинэчилсэн гэрээг дахин байгуулах,

  • Ингэхдээ дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг оролцуулсан хамтарсан уулзалтыг зохион байгуулах, мэдээлэл солилцох

  • Авто тээврийн хэрэгслийн татварын төлөвлөгөөг бүрдүүлэхэд Замын цагдаагийн хэлтэс болон 34 хороотой хамтарч ажиллах,

  • Дүүргийн хэмжээнд байгаа бүх ААН-ийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх,

  • Хороодод үл хөдлөх хөрөнгийн тооллогыг дахин хийх. Ингэснээр нуугдмал орлогыг ил болгох

Түүнчлэн татвар бүрдүүлэхийн тулд шаардлагатай шаталсан арга хэмжээг авна гэдгийг Татварын хэлтсээс мэдээллээ.

Энэ үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр “2023 онд татвар бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх хүчин зүйл байгаа. Үүнд, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаатай холбоотойгоор татварын хэмжээ нэмэгдэх, өмнөд хөрш хилээ нээхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид идэвхжиж, эдийн засаг эргэлтэд орно гэсэн хүлээлт байна” гэсэн юм.

Дашрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 2023 онд нийт 173,964,138.1 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс

  • Нийслэлийн төсөвт 123,592,259.8 төгрөг

  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 7,142,200.0 төгрөг,

  • ДОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 1,585,584.4 төгрөгийг төвлөрүүлэхээр дүүргийн ИТХ-аас баталсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 8 цаг 3 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 9 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 9 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 10 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 10 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top