x

АТГ ажлаа яаж хийгээд байна вэ?

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас баривчилан саатуулжээ. Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ, өөр сургуулиас хүүхэд шилжүүлж авахдаа бусдаас хахууль авсан гэдэг үндэслэлээр саатуулсан байна. Г.Бум-Эрдэнэ нь баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан, хахууль өгсөн хүнийх нь хамт баривчилсан гэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг ч мөн өнгөрөгч долоо хоногт шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулсан боловч чухам ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Олон нийтийн таамаглаж байгаачлан “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд тавьсан өр буюу “Жаст групп”-д баталгаа гаргасан асуудалтай холбоотой байх магадлалтай. Гэсэн ч манай АТГ-ынхан улс төрийнхний оролцоотой хэрэг дээр “хэлээ залгичихдаг” нь гэм биш зан. Хэдийд, ямар шалтгаанаар дуугарч эхэлдэг нь ч бас ойлгомжгүй.

ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг Цэцийн гишүүн байхад нь нэг удаа уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьж байсан ч Цэц “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй” хэмээн хамгаалж үлдсэн. Зургадугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусч, Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн ч АТГ дахин тэр хүний араас яваагүй.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард АТГ-ынхан Монгол Улсын сайд асан, Ерөнхий сайд асан гурван эрхмийг “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Бямбасайханы хамтаар ээлж дараалан, ар араас нь баривчилгаа явуулсан. Тэднийг Оюутолгойн гэрээг байгуулах явцдаа “албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгасан билээ. “Их хэмжээний” гэдэг нь хэдий хэмжээний байж болох вэ гэдгийг хэлээгүй ч “Швейцарийн прокурорын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр” гэдэг үгийг байнга хэлж байсныг уншигчид санах байх.

Түүнээс хойш зургаар сарын хугацаа өнгөрч, хорионд байсан хүмүүс хугацаагаа дуусгаад “наранд” гарсан ч хэргийн шалгалтын явц юу болсон талаар АТГ нэг удаа ам нээсэнгүй. Нөгөө л сургуулийн захирал, эмнэлгийн дарга гэсэн ардаа хамгаалалтгүй “жижиг гарууд”-ад бяраа гаргасаар.

Албан ёсны эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гурван сайдыг баривчлан саатуулсны дараа УЕП-ын газраас хэд хэдэн удаа Швейцарийн прокурорт албан ёсоор хандаж, эдгээр хүмүүстэй холбоотой нууц данс бий эсэх, энэ талаар мөрдлөг явуулсан эсэх талаар тодруулахад “Манай улсын прокурорын байгууллага танай улстай хамтран ажиллах талаар гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй. Нууц дансны талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.

Тэгэхээр АТГ-ын өмнөө бариад байсан “Швейцарийн прокуророос өгсөн мэдээлэл” гэдэг нь ихээхэн хуудуутай зүйл болж таарах нь. Харин тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тохируулан хийсэн улс төрийн нэг удаагийн акци байжээ гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэвзээ түүнээс хойш өнөөдрийг хүртэл хоёр улсын прокурорын байгууллага энэ хэрэг дээр хамтран ажилласан, манай зүгээс дэмжлэг авсан бол тэр талаараа одоо дуугарах цаг нь болсон.

Эцэст нь хэлэхэд АТГ-ынхны ажлаа явуулж буй байдал удах тусам улам бүр эргэлзээ төрүүлсээр байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.170)
    АТГ ыг яаралтай татан буулгаа. Ямар ч хэрэггүй. Жижиг авилгаа цагдаа хариуцаад, томыг нь дэвшүүлээд зүгээр орхичих. Кк
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 23 цаг 42 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ
Top