x

Зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбарыг буулгаж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин, зөрчлийг арилгахаар хоёр үе шат бүхий хяналт, шалгалтыг явуулж эхэлсэн.

Тодруулбал, НИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамд зааснаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн 496 гадна зар сурталчилгааны байгууламж хамаардаг.

Гэвч аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсаар байгаа юм.

Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу тодорхой стандартуудыг мөрдүүлэхээр уг хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж буй.

Хан-Уул дүүрэгт гэхэд 951 иргэн, аж ахуйн нэгжид хамаарах стандартын шаардлага хангахгүй хаяг, хаягийн байгууламж бий гэсэн судалгаа гарчээ.

Иймд тус дүүргийн зүгээс дээрх аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг буулгаж эхэллээ.

Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Туяацэцэг "Зөвшөөрөлгүй байршуулсан, өнгө үзэмжээ алдсан самбарууд нь хүчтэй салхинд унах, улмаар хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул уг ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил 600 гаруй зөвшөөрөлгүй хаяг, хаягийн байгууламж буулгасан. Энэ жил Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан тушаал болон дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулан, зөрчлийг арилгахаар ажиллаж буй.

Хан-Уул дүүрэг хороодтойгоо хамтран худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд гурав хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд өнөөдрөөс буулгах ажил эхлээд байна" хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн III хорооны Засаг дарга С.Батхишиг "Манай хорооны нутаг дэвсгэрт 270 гаруй аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Эдгээрээс эхний ээлжид зөвшөөрөлгүй самбар, хаягийн байгууламжаа байрлуулсан 22 аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүнээс 11 аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламжийг буулгаад байна.

Самбарыг зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулснаар явган хүний зам, гарц гармыг хааж, зорчих хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох стандарт, журмыг чанд сахиж, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй" гэв.

Хотын стандартын “Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага”-ыг 2022 онд шинээр баталсан байдаг.

Үүнд гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангадаг байх зэргийг тусгасан. 

Ийнхүү зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг дүүрэг бүр эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 4 цаг 12 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 цаг 45 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 55 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 6 цаг 14 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 6 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top