x

Х.Нямбаатар: Монголд буцаан авчрах хүмүүсийн гадаад паспортынх нь үйлчлэлийг түдгэлзүүлнэ

Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан, интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн нэрсийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа. 

Тэрээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй байна.

АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.

УПЕГ-т эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Буянт-Ухаа боомтоор Монголоос гарсан. Тэрээр АНУ-д амьдарч байгаа бөгөөд байршил, хот нь тодорхой байна. "Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын хувьд өнгөрсөн намар Солонгос чиглэлд явсан. ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай гэдэг хүний хувьд 2018 онд Замын-Үүд боомтоор хилээр гарсан байна. 

Хаана байгаа нь тодорхойгүй хүмүүс бий. Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа нар нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа.

Харин Төмөрсүхийн Отгонбаатар БНСУ-д, Батсуурийн Мөнхзул Францад, Туяагийн Даниел БНХАУ-д амьдарч байгаа гэх мэт мэдээлэл байна. 

Дипломат харилцааны шугамаар гадаадын улс орны хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байж эдгээр хүнийг эргүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр Эрүүгийн Цагдаагийн Албаны холбогдох албан тушаалтнууд Европын холбоонд хандаж, хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах ажлыг хийсэн. Б.Хурц гэдэг хүн Европын холбооноос хүнийг хүчээр авч гарч, Монголд авчирсантай холбоотойгоор хоригдож байсан. Манай улсад дипломат харилцааны асуудал үүссэн юм. Тиймээс гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвхөн Элчин сайдын яамны байранд тухайн хүмүүсээс тодруулга авч, яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах хүрээнд л ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагаа зохион байгуулахгүй. 

Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй улс орнуудад хууль сахиулагчдаар нь дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой. Тодорхой ажлын төлөвлөгөө гарч байгаа. 

Шувуу ажиллагааны хүрээнд гадаад харилцааны ажлыг эрчимтэй явуулна. Интерполын шугамаар манай улсад хүмүүсийг хүлээлгэж өгөөд л байгаа. Яг одоо бол ирээгүй байгаа хүмүүсийн асуудлыг ярьж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 20 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 53 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 4 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 5 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 5 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top