x

Я.Өнөртүвшин: Таван шар, Дүнжингаравын төмөр замын гармыг нүхэн гарцтай болгоно

Нийслэлийн хэмжээнд авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингээс тодрууллаа.

-Авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд ямар ажлууд хийх вэ?

-Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр зам, замын байгууламжийн долоон ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэнэ. Үүнд дөрвөн байршилд гол гудамж зам, гурван байршилд туслах гудамж зам тавих ажил багтаж байна.

Байршлуудын талаар онцолбол, Ард Аюушийн өргөн чөлөөг баруун тийш Толгойттой холбох 2.4 километр, Гачууртын замыг Шар хадны автобусны эцсийн зогсоолтой холбох замууд байна.

Түүнчлэн Яармаг болон Сонсголонгийн гүүрний дунд буюу Туул голын салаа дээр барьж буй гурван гүүрний барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, Зайсангийн гүүрийг шинэчлэх, дэргэд нь шинээр гүүр барьж хос болгох ажлууд бий.

Дунд голын ар буюу “Алтай” хотхоны урд хэсгийн авто замыг баруун тийш холбох 750 метр урттай зам тавина.

Нүхэн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд дөрвөн байршил буюу Таван шар, Геологийн төв лаборатори, “Hermes”-ийн орчим, Дүнжингарав дахь төмөр замын гармууд дээр нүхэн гарц хийхээр төлөвлөөд зураг төслийг гаргаад явж байна.

Он дамжсан долоон ажлын хувьд барилга угсралтын ажил нь үргэлжилж байгаа. Харин нүхэн гарцуудын хувьд зураг төслийн шатандаа явж байна, энэ зунаас хоёр байршилд барилгын ажил эхэлнэ.

-Өнгөрсөн онд ямар ажлуудыг гүйцэтгэсэн бэ?

-Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлд өнгөрсөн онд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнд нийтдээ 25.94 километр зам, 963.7 метр гүүрний ажил багтаж буй. Эдгээрээс дөрвөн байршилд замыг ашиглалтад оруулсан, 11 байршилд хийх ажлын төсөв тодотголоор хассан. Тэгэхээр үүнээс үлдсэн долоон ажлыг энэ онд хийж гүйцэтгэх юм.

-Бүтээн байгуулалтын ажлын явц хэр байна вэ?

-Эдгээр долоон ажлыг энэ ондоо багтааж дуусгана.

Явцын тухайд, Наадамчдын замыг  Энхтайваны өргөн чөлөө рүү холбох ажил  25 хувь, Гачууртаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл тавих 4.27 километр замын гүйцэтгэл 40 хувьтай байна. Зайсангийн гүүрийг өргөтгөж шинэчлэх, мөн  шинээр гүүр барих ажлын бэлтгэлийг хангасан.

Толгойтын замыг Ард Аюушийн чөлөөтэй холбох, олон түвшний огтлолцолтой 2.4 километр замын хувьд гүйцэтгэгч компани талбай дээрээ бэлтгэлээ хангаад, шугам сүлжээний тодруулгуудаа хийж эхэлсэн. Тухайн байршилд газар чөлөөлөх ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Гурван туслах замын хувьд Чингисийн өргөн чөлөөг Баруун үйлдвэрийн гудамжтай холбох 0.23 километр замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай, “Алтай” хотхоны урд хэсгийн 750 метр туслах замын ажлын бэлтгэлийг хангаж байна.

Энэ долоон замын хувьд трассын дагуу авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам сүлжээ гээд цогц байдлаар тохижуулахаар төлөвлөсөн. Мөн зураг төсөл, барилга угсралтын явцад мөрдөх стандарт, шаардлагыг хангахад хяналт тавиад ажиллана.

-Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтыг хийхдээ байршлуудыг хэрхэн сонгож байна вэ?

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлэх замын ажлуудын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газартай зөвшилцөөд 90 байршлыг тодорхойлсон байдаг. Эдгээр байршлыг тодорхойлоод иргэдийн зорчилт хөдөлгөөнийг тодорхойлох судалгааг 2022 онд хийсэн.

Өөрөөр хэлбэл, энэ 90 байршил нь гол гудамж замууд дээрх иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан гэсэн үг. Энэхүү судалгаан дээр үндэслээд ач холбогдол, нөлөө нь өндөр байршлууд дээр эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм.

Ер нь энэ 90 байршлын ажлыг хийж гүйцэтгэснээр хотын гол гудамж замуудын ачаалал 20 хувиар буурна гэсэн тооцоолол бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 2 цаг 38 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 11 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 4 цаг 22 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 4 цаг 40 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 4 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top