x

Нийслэлийн хэмжээнд 4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөлжээ

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ.

Мөн 354 байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгасан байна. Мөн чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Өнгөрсөн 2022 онд төлөвлөсөн ажлуудыг дүгнэхэд 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорилтот ажлын хүрээнд түгжрэлд нөлөөлөх суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн хатуу бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа бөгөөд гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх томоохон төслүүдийн бэлтгэл ажлуудыг хийлээ.

Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилттэй Тогтвортой зам тээврийн төслийг УИХ-аар батлуулж, трассын чиглэлүүдийг тодорхойлж дууссан. Харин 2023 онд энэ трассуудад зураг төсөл боловсруулах ажлыг хийнэ. Ингэснээр 2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой болох юм. Дараагийн томоохон төсөл бол Азийн хөгжлийн банктай олон жилийн турш ярилцсан BRT төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх LRT болон шинэ тойрог замын төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд зураг төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүн дээр үндэслэн 2023-2024 онд бусад ажлуудаа үргэлжлүүлнэ. Ингэснээр авто машины дундаж хурд болох 9-13 км цагийн хурдыг 15-18 км цаг хүртэл нэмэх боломжтой” гэлээ.

2023-2024 онд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, их багтаамжийн авто зогсоолуудыг шинээр барих, зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, олон тулгуурт нийтийн тээврийг хөгжүүлэн, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 49 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 3 цаг 22 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 3 цаг 33 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 51 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 47 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно
Top