x

Хөдөлмөрийн хуулиар сард 112-136 цаг ажиллах ёстой атал 173 цаг ажилла гэж байна

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн үйлдвэрчний эвлэлээс үүсээд буй асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус компани нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч юм. Компанийн  үйлдвэрчний эвлэлээс "Цалин хөлсийг хуульд заасны дагуу зөв тооцож олгох" шаардлагыг тавьж, 2022 оны арваннэгдүгээр сараас эхэлж компанийн захиргаатай гурван удаа хэлэлцээрт ороод амжилт олоогүй юм байна. Хөдөлмөрийн зууч томилж хоёр талыг оролцуулан хоёр удаа хурал зохион байгуулсан боловч шийдэлд хүрээгүй. 

Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-т заасны дагуу компанид албан мэдэгдлээ хүргүүлж, гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэ асуудал эцэслэх хүртэл хугацаагүй ажил хаялт зарласан. Ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд компанийн зүгээс албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй. Харин албан бусаар "Ажил хаялтаа зогсоочих, тэгвэл зөвшилцөлд хүрье" гэсэн аж. Гэвч үйлдвэрчний эвлэлийн зүгээс шаардлагынхаа хариуг албан ёсоор авах хүсэлтэй. 

Хоёр талын санал зөрөлдсөн гол асуудал нь Монгол Улсад огт мөрдөгддөггүй 2,080 цаг буюу сардаа 173 цаг ажиллаж, гэрээнд заасан цалингаа авахаар болсон явдал аж.  Хөдөлмөрийн шинэ хуулиар 14/14 болсонтой холбогдуулан сардаа 112-136 цаг ажиллах ёстой. Гэтэл 173 цаг гэх хэзээ ч хүрэхгүй цагийг тавьчихаад байна. Жилдээ 1,576 буюу сардаа 131.3 цаг ажиллах боломжтой. Үүнийг фонт цаг болгож цалин хөлсийг маань олгооч гэх асуудлаар маргаан эхэлсэн. 

Хэлэлцээрийн явцад компанийн зүгээс илүү цагийг олгохгүй үндсэн цалинг нэмье гэсэн. Үндсэн цалингийн нэмэгдэл нь илүү цагийг маань нөхөж хүрэхээргүй байдлаар санал болгосон. Тиймээс 290 гаруй хүн ажил хаялт зарлаад, албан ёсны хариуг хүлээж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 50 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 3 цаг 23 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 3 цаг 33 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 48 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно
Top