x

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”-ИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын хүрээлэнгээс цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны дунд 56 дахь жилдээ зохион байгуулж буй эрдэм шинжилгээний  хурлын илтгэлийн уралдааныг 2023 онд “Боловсролын салбар дахь ёс зүйн асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурлын “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдааны эхний шатанд дүүргийн хэмжээнд 1500 гаруй багш илтгэлээ хэлэлцүүлсэн бол бүсийн хэмжээнд шалгарсан шилдэг 14 илтгэлийг өнөөдөр буюу 2023.03.03-ны өдөр хэлэлцүүлж, Улсын хэмжээнд зохион байгуулагдах дараагийн шатанд оролцох илтгэлээ шалгарууллаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын мэргэжилтэн доктор П.Одсүрэн, Боловсролын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Д.Сарантуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” Олон улсын хөтөлбөрт сургуулийн зөвлөх багш, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Туяа нар ажилласан ба оролцсон илтгэлүүдийг шүүж багш нарт илтгэлийн талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Илтгэлийн уралдаанд шүүгчдийн үнэлгээгээр Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн багш Т.Гантуяа, З.Алтанзул нар “Өнөөгийн нийгмийн багшийн ёс зүйн хэм хэмжээнд дүн шинжилгээ хийх, арга замыг тодорхойлох нь” сэдэвт илтгэлээрээ шүүгчдийн онооний нийлбэр дүнгээр тэргүүлж дараагийн шатанд оролцох эрхтэй боллоо.  Мөн тус илтгэлд “Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цахим орчин дахь ёс зүй-асуудал, шийдэл” сэдэв илтгэлээрээ Нийслэлийн ерөнхий боловсролын “Наран” сургуулийн удирдлагын багийн Г.Отгонцэцэг, Н.Энхжаргал, Э.Эрдэнэтуул нар дэд байранд шалгарсан бол “Сурагчдыг бодит бус үнэлэхийн сул тал, үнэлгээний арга зүйг сайжруулах арга зам” сэдэвт илтгэлээрээ Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн гадаад хэлний багш М.Мягмарням, И.Билгүүнжаргал, Д.Мөнхтуяа багш нарын баг удаалсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 3 цаг 19 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 4 цаг 52 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 5 цаг 2 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 5 цаг 21 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 5 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ...
Top