x

УИХ-ын гишүүдийн нэр төрийг сэргээе

Яг одоо УИХ-аар ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэж байна. Энэ бол товчхондоо төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэн нь хэдэн төгрөг захиран зарцуулах тухай яриа. Төсвийн хэлэлцүүлгийн хажуугаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бас нэг “жижигхэн” хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн нь Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг “Жижиг дунд үйлдвэр бол ХХААХҮЯ-ны хариуцах асуудал биш. Энэ яам том болон дундаас дээш үйлдвэрлэлээ хариуцаж, бодлогоо барих ёстой. Харин жижиг дунд үйлдвэр бол  хөдөлмөр эрхлэлтийн бодлого, ХНХЯ-ны хариуцах ёстой ажил” гэж хэлсэн. Энэ ч үнэн байж магадгүй.

Энэ онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төсвөөс 99.1 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн байна. Сангаас өгч буй хөнгөлөлттэй зээлийн хугацаа таван жил, жилийн  гурван  хувийн хүүтэй. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь хоёр тэрбум төгрөг юм. Ирэх онд ч бас энэ зээлийг бууруулахгүй байх талаар гишүүд Сангийн сайдтай “нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж” байна. Ингэх шалтгаан ч байсан бололтой.

Өчигдөрхөн олон нийтийн сүлжээнд УИХ-ын нэр бүхий гурван гишүүний “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас авсан зээлийн мэдээ тавигдлаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” компани 950 сая төгрөг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын “Эпото анарваан” ХХК (эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй) тэрбум 200 сая төгрөг, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Тээвэр ачлал” компани (мөн адил эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн) тэрбум 400 сая төгрөгийн зээл авсан байна. Хэрхэн, яагаад гэдгийг сан өөрөө тайлагнах ёстой. Хэрэв тийм зүйл байгаагүй бол энд нэр дурьдагдсан гишүүдийн нэр төрийг сэргээж өгнө биз.

Асуудал юу вэ гэвэл УИХ-ын гишүүн, сайд нар иргэдэд зориулж хууль баталж, сан байгууллаа гэчихээд өөрсдөө дундаас нь “завшиж” байгаа явдал. Тэр тусмаа төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрөө (Б.Батзориг сайдыг хэлж байна) өөрийнхөө удирдлагад ажилладаг сангаас хөнгөлөлттэй зээл авна гэдэг нөгөө бидний яриах дуртай “ашиг сонирхлын зөрчил” мөн үү? УИХ-ын гишүүн, төрийн сайд хүний ёс зүйд нийцэх үү?

 

Иргэд, аж ахуй нэгжүүд бизнесээ явуулахын тулд арилжааны банкаас наад зах нь 20 хувийн хүүтэй арилжааны зээл авдаг. Жижиг дундынханд ийм хэмжээний хүү банкинд төлөөд цаана нь өөртөө ашиг хийх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломж байдаггүй. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх үүднээс (С.Чинзориг сайдын хэлсэнчлэн “хөдөлмөр эрхлэлтийн бодлого” ч гэж хэлж болно) “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-г бий болгож, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгож ирсэн.

Гэвч энэ санд төсөвлөдөг хөрөнгийн хэмжээ маш багын дээр өгч байгаа зээл нь эзэндээ очиж чаддаг эсэх нь нь хүртэл бүрхэг болчихлоо. Саяын жишээнээс харвал 99 тэрбумыг 76 гишүүнд тэрбум, тэрбумаар нь тарааж өгөөд л дуусах нь байна шүү дээ. Ийм байхад Монголд үйлдэрлэл хөгжинө, монголчууд үйлдвэрлэгч улс болно гэдэг хол хэвтэнэ.

Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд нь “Жилд 2.5 тэрбум төгрөг хүртэлх  борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд нэг удаа татварт тайлан гаргаж, нэг хувийн татвар төлөх” тухай тусгажээ. Өөрөөр хэлбэл “нөгөө” хэд маань банкинд хүү төлдөггүй (жилийн гурван хувь гэдэг бараг л хүүгүйтэй адил, инфляци 8 хувь болчихоод байхад) байсан дээрээ татвар төлдөггүй болох нь байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 2.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүд 48.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь татварын нийт орлогын 5 орчим хувийг бүрдүүлсэн гэсэн байна. Энэ мөнгө төсөвт орж ирэхээ болино гэсэн үг. Оруулсан хөрөнгөө ядаж татвар болгоод эргүүлж авч чадахгүй бол тийшээ мөнгө хийхийн хэрэг байна уу? Энэ ер нь хэнийг дэмжсэн хууль юм бэ? 

Б.Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • одончимэг (66.181.160.107)
    уул уурхайн яам хувьцааны эрх нэмэгдүүлнэ гэж ямар учиртайг товч тайлбарлахгүй юу
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 22 цаг 47 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top